УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Д.Ганмаа нар УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргын зөвлөх О.Цэцэгбал болон ЭМЯ, НЭМҮТ, СЭМҮТ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, ЭМДЕГ, АШУҮИС-ын НЭМС, эрүүл мэндийн эдийн засагчид, экспертүүдийн хамт "Нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилт ба төсөв" хэлэлцүүлгийг өчигдөр /2025.08.13/ зохион байгууллаа.
Эрүүл мэндийн салбарын төсөв өвчнийг хүндэрсэн үед нь төрөлжсөн эмнэлэгт эмчлэх дээр төвлөрч байна. Харин эрт үед нь илрүүлж, урьдчилан сэргийлэх тогтолцоо, санхүүжилт хангалтгүй байна. Одоогийн байдлаар нэг иргэнээр тооцсон суурь тарифаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа ч ямар үйлчилгээ үзүүлэхийг тодорхойлоогүй, НЭМ-ийн өртөг тооцогдоогүйгээс:
Америкийн Нийгмийн эрүүл мэндийн нийгэмлэгийн тооцооллоор Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлөө 1 ам.доллар зарцуулбал, ирээдүйд гарах эмнэлгийн зардлыг 5.6 ам.доллараар хэмнэдэг гэжээ.

Энэ байдлыг өөрчлөхийн тулд "Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль" 2024.04.01-нээс хэрэгжиж эхэлсэн. Хууль нь тандах, судлах, эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх, хянах, үнэлэх, олон нийтийн оролцоог хангах үндсэн чиглэлтэй тул уг арга хэмжээг зохион байгуулж байна хэмээн зохион байгуулагчид онцлов.