#Коммент4 мин унших
Д.Ганмаа: Гишүүдээс ил гарч дугарч, зөвлөгөө өгч, сэтгэлийн дэм өгсөнд маш их баярлалаа

Өчигдөр буюу 2025.09.30-ний өдрийн УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдааны үеэр эмч, багш нарын цалингийн асуудал хөндөгдсөн. Харин хэлэлцүүлгийн УИХ-ын гишүүн Д.Ганмаа эмч, эмнэлгийн цалинг нэмэх асуудлыг хөндөхөд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн "Аятайхан байгаарай, хохино шүү" гэж сүрдүүлсэн талаар УИХ-ын гишүүн Д.Ганмаа хэвлэлд мэдэгдсэн юм.
Тухайлбал "Эмч эмнэлгийн ажилчдын цалинг нэмэх, ачааллыг бууруулах ч гэдэг юм уу, эсвэл энэ гадагшаа гараад байгаа урсгалыг зогсоох гэдэг юм уу энэ бодлогын тоо баримтыг шаардсан. Гэтэл яг санал хурааж байх явцад Ж.Чинбүрэн сайд миний хажууд ирээд УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж, эмэгтэй хүний хувьд намайг шууд дээрэлхсэн."Аятайхан байгаарай, хохино шүү чи зүгээр" гэж хэлсэн. Би анх удаа эх орондоо ирээд ийм сэтгэл зүйн дарамтад орж үзэж байна. Цаана сууж байсан Г.Лувсанжамц гишүүн ирж Ж.Чинбүрэн сайдад "Танд зарчмын шаардлага тавьж байхад та яагаад ийм зүйл яриад байгаа юм бэ. Эмэгтэй хүнтэй яагаад ингэж харьцаж байгаа юм гэж" хэлээгүй байсан бол юу болохыг таашгүй….
Ж.Чинбүрэн сайд уучлал гуйж, бусдадаа үлгэр үзүүлэх ёстой!
Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Саранчулуун өөрийн байр суурийг илэрхийлэхдээ,
Хүн өөртөө ямар зүйлийг хүлээн зөвшөөрөх эс зөвшөөрөхөө мэддэг байх, өөрийгөө хамгаалдаг байх ямар гоё вэ? Эмэгтэй, шинэ, эсвэл жагсаалт гэдэгт үндэслэн ах нар ерөнхийдээ нэг тиймэрхүү хандлага байдаг юм. Тэр нь юугаа мэддэг юм гэдэг хандлага. Намын бага хурлаар Б.Баярбаатар даргын ярьсан нь үнэн. Би ч бас хэдэн хүнд буллидуулаад л авсан. За яршигдаа гээл дуугүй байгаа болохоос. Хүн өөрт нь ирээгүй бол дуугүй байдаг муухай зан. Д.Ганмаа гишүүн рүү гаргасан биеийн хэлэмж, түрэмгий зан бол яавч хүлээн зөвшөөрч болохгүй! Өнөөдөр Д.Ганмаа эгч л хэлж байгаа болохоос ер нь эмэгтэй гишүүд рүү их муухай дайрч байгаа эрэгтэйчүүдийг ч сонсож бас харсан. Бүр түүгээрээ наргиа хийж байхыг сонсож, бухимдаж байв. Гишүүд гэлтгүй, шинэ гишүүн гэдгээр нь дээрэлхүү ханддаг ажилтан, албан хаагчид мэр сэр бий.
Өө бүр, нийгмийн эрүүл мэндийн цагаан толгойн “А” ч байхгүй зарим нөхдүүд зургийг тавьсанаа ийм гишүүн байдаг юмуу? гэх мэт янз бүрээр хэлж эхэлж байх шиг байна. Би зүгээр л хэлье. Та нар энэ хүн шиг Гишүүнтэй байгаад баярлах хэрэгтэй шүү. Харвардад өнөөдөр дэлхийн шинжлэх ухааны оргил явдаг л газаршд. Тэндээс судалгаатай, нотолгоотой, чадвартайгаа, бүх юмаа амьдралаа тэр чигт нь нүүлгээд ажлаа орхиод салбартаа хэрэгтэй чадах юмаа хийе гээд ирчихсэн шүү дээ. Өнөөдөр Д.Ганмаа эгч попордоггүй болохоор “попрохыг” л улс төр гэж боддог өнгөцүүд ч юугаа мэдэхэв дээ?
Манай улсад эмнэлгийн хаалга татаагүй айл өрх гэж байна уу? Тэгвэл тэр хаалгаар орсон үйлчилгээний нэгж урсгал бүрийг сайжруулж засах хуулийн төсөл судалгаа дээр энэ хүн л ажиллаж байгаа. Монголчууд бид их муухай. Харвардын доктор гэнгүүт магтаж гайхуулж нийтээрээ шагшаж байснаа нэг нь гоочлоод эхлэнгүүт дууриаж эхэлдэг.
Намайг ч бас гарын ариун цэвэр ярихад тэгж л байсан, хамгийг гомдмоор нь юу гээч? Нүүрэн дээр чиний зөв гээд, сошиалд ганц үг гав хийдэггүй л юм билээ. Эмэгтэй гишүүд рүү ахиж ийм хандлага гаргах юм бол нийтээрээ нэгдэж, зогсоох ёстой. Нараг өмссөн хувцсаар нь шүүмжиллээ гэж ягаан цамц өмсөж байснаас хавь илүү асуудал болчихлоо. Хувь хүнийхээ хувьд ёсзүй, ёс суртахуунгүй иймэрхүү асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлье! Эрхэм профессор, гишүүн танд эхэлсэн ажлаа дуусгахад чинь салбар нэгтийнхээ хариуцлагаар чадхаараа хань болно, Хүчтэй байгаарай. Хамгийн сүүлд, Ж.Чинбүрэн сайдыг ч би олон жил мэднэ, дэмждэг, өөрөө уучлал гуйж, бусдадаа үлгэр үзүүлэх ёстой гэж бодож байна. Нэг салбарыхан маань ингэж улс төрийн хэрүүлийн өгөөш болж болохгүй гэв.
Гишүүдээс ил гарч дугарч, зөвлөгөө өгч, сэтгэлийн дэм өгсөн бүхэнд маш их баярлалаа
Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Ганмаа өөрийн байр суурийг илэрхийлэхдээ,
Гишүүдээс ил гарч дугарч, зөвлөгөө өгч, сэтгэлийн дэм өгсөн бүхэнд маш их баярлалаа. Магадгүй дотроо бас хүний мөс гаргаж уучлалт гуйх ч болов уу гэж бодож байсан минь бүр талаар болж харин ч ‘‘Би хохь нь гэж хэлээгүй”,”зүгээр чанга л ярьсан”, “буруу ойлгосон байна”, “Ганмаа гишүүн өөрөө хажууд суу” гэсэн мэтээр Ж.Чинбүрэн сайд худал мэдэгдэл хийжээ. Тэр ч байтугай ‘Эрүүл мэндийн даатгалын сангийн хулгайн тухай ярихад хулгайчид айж байна, тэгээд дайрч байна" гэсэн зүйлс ярьж, түүнийгээ олон нийтийн сүлжээнд, сайт, сэтгүүлчдийн пост доор коммент бичүүлcэн байна. Ийм гэгээн цагаан өдөр, гэрчүүдтэй, “эмч, багш нарын цалин нэмэх”-тэй холбоотой өргөдлийг хэлэлцэх хуралдаан дээр болсон явдлын тухай худлаа яриад, бүр түгээж байгаа хүнд ёс зүй ‘0’. Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн байтугай жирийн хүний, тэр дундаа эмч хүний ёс суртахуун ч алга. Хүнлэг чанар, хүний эрхийг дээдлэх үнэт зүйл ч ерөөсөө мэдрэгдэхгүй байна. Тэгэхээр ийм хүн иргэд, эмнэлгийн ажилчдад хэрхэн ханддаг бол гэж бодогдоно. Өвчтөнүүд, тэр дундаа бидний ойр дотны хүмүүс ийм хүнд мэс засал хийлгэж, эмчлүүлнэ гэж төсөөлөхөд ч аймшигтай. Огтхон ч итгэл, үнэмшил төрөхгүй байна.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан




