Үйл явдал1 мин унших
"Төлөөлөгч хөтөлбөр" Хойд бүсэд нээлтээ хийлээ

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулж буй "Төлөөлөгч хөтөлбөр" Хойд бүсээс нээлтээ хийн, Хөвсгөл, Булган, Орхон аймгийн сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эмэгтэй төлөөлөгчдөд зориулсан сургалтыг Эрдэнэт хотод 2 өдөр зохион байгууллаа.
Хөтөлбөрийн оролцогч сумдын төлөөлөгч эмэгтэйчүүд хоёр өдрийн турш өөрсдийн төлөөлөгчийн болон манлайлагчийн хувьд мэдлэг, ур чадвараа хурцлан, харилцан туршлагаа хуваалцлаа.







