Үйл явдал2 мин унших

Эмэгтэйчүүдийн алагчилахгүй бүх хэлбэрийг устгах тухай конвенц”-д манай улс нэгдээд 44 жил болж байна

Эмэгтэйчүүдийн алагчилахгүй бүх хэлбэрийг устгах тухай конвенц”-д манай улс нэгдээд 44 жил болж байна

Монгол Улс НҮБ-ын “Эмэгтэйчүүдийн алагчилахгүй бүх хэлбэрийг устгах тухай конвенц”-д 1981 онд нэгдэн орж,  конвенцийн хороонд 10 удаагийн тайланг илгээж амжилттай хэлэлцүүлэн хамгаалаад байна. 

Эмэгтэйчүүдийн алагчилахгүй бүх хэлбэрийг устгах тухай конвенц”-д манай улс нэгдээд 44 жил болж байна

Гишүүн орнууд үндэсний тайлангаа дөрвөн жил тутам тус конвенцийн Хороонд хүргүүлэн хэлэлцүүлж байх үүрэгтэй байдаг бөгөөд 11 дүгээр тайланг  манай улс  2026 оны 07 дугаар сард багтаан конвенцийн хороонд хүргүүлэх юм.

Энэхүү конвенцид эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхалтын бүхий л хэлбэрийг тодорхойлж, тэдгээрийг таслан зогсоох үндэсний арга хэмжээний хөтөлбөрийг тусгасан байдаг.

Конвенциор эмэгтэйчүүдийг сонгох, сонгогдох зэргээр улс төр, олон нийтийн амьдралд оролцох хүртээмжтэй тэгш боломжоор хангагдаж, боловсрол, эрүүл мэнд болон ажил эрхлэх харилцаанд эрэгтэйчүүдтэй эрх тэгш байх үндэс суурийг тогтоосон бөгөөд тэднийг бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд өртөхгүй байх, нөхөн үржихүйн эрхийг баталгаажуулж, гэр бүлийн харилцаа, жендэрийн үүргийг тухайн улс орны ард түмний соёл, уламжлалын онцлогт нь уялдуулан авч үзсэн хүний эрхийн гэрээ гэж хүлээн зөвшөөрөгддөг билээ.

Конвенцид нэгдэн орсон улс орнууд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийг эрх зүйн тогтолцоондоо тусгах, эмэгтэйчүүдийг алагчилсан хууль, тогтоомжийг халж, дахин ийм хууль батлахыг хориглох, энэ асуудлаар дагнасан шүүх, төрийн байгууллага байгуулах, ялгаварлан гадуурхалтыг бодитойгоор арилгах үүрэг хүлээдэг.

Ээлжит тайланг боловсруулж Конвенцийн хороонд хүргүүлэх салбар дундын ажлын хэсгийг байгуулж, Конвенцийн талаар ерөнхий мэдээлэл өгөх уулзалт өнөөдөр /2025.10.09/ Гэр бүл, хөдлөмр, нийгмийн хамгааллын яаманд боллоо.

Манай улс 2022 онд 10 дугаар тайланг илгээж, хэлэлцүүлэн хамгаалахад тус хорооноос дараах зөвлөмжийг ирүүлсэн.

Үүнд:

Жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмолжуулах

Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах

Эмэгтэйчүүдийн ажиллах эрх, ажлын байран дээрх эрхийг хангах

Ажил амьдралын тэнцвэрийг хангах

Асрахуйн эдийн засагт хөрөнгө оруулах,

Жендэр, эмэгтэйчүүдийн талаарх судалгаа, статистик мэдээллийг нарийвчлан гаргах

Эмэгтэйчүүдийн өмчийн эрхийг баталгаажуулахад анхаарахыг зөвлөжээ

Эмэгтэйчүүдийн эрхХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2017
  4. 2015
  5. 2014
  6. 2013