Үйл явдал2 мин унших

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ

Эрхэм хүндэт Монголын сайхан ээжүүд, эрхэмсэг гоо охид, бүсгүйчүүд Та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

НҮБ-аас энэ жил “Rights. Justice. Action. For ALL Women and Girls” буюу “ буюу “Эрх. Шударга ёс. Үйлдэл. БҮХ эмэгтэйчүүд, охидын төлөө” уриаг дэлхий даяар дэвшүүлж, тогтолцооны саад бэрхшээлийг арилгахыг уриалж байна.

Манай улсын хувьд жендэрийн эрх тэгш байдлыг хангахад бодит ахиц дэвшлүүд гарч байна.

Тухайлбал:

-2024 оны сонгуулиар эмэгтэй гишүүдийн эзлэх хувь 25.4%-д хүрч, Азийн дунджаас давлаа.

-Жендэрийн тэгш бус байдлын үзүүлэлтүүдийн нэг болох эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн байдлаар манай улс дэлхийн 26 орны хамтаар 1 дүгээр байранд жагссан амжилттай.

-Боловсролын үзүүлэлт 2019 онд дэлхийн 143 орноос 71 дүгээр байранд эрэмбэлэгдэж байсан бол 2024 онд 1 дүгээр байранд орж, охид, эмэгтэйчүүдийн боловсролын түвшинд ахиц дэвшил гарсан.

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад гэр бүлд ээлтэй, жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогыг тусгаж, ажил, амьдралын тэнцвэрийг хангах, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, уян хатан ажлын зохицуулалтыг дэмжих зэрэг чухал өөрчлөлтийг хэрэгжүүлсэн.

Эмэгтэйчүүд Та бүхэн өрх гэрийнхээ гал голомтыг бадрааж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхийн зэрэгцээ улс орны хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, асрахуйн эдийн засгаар дэмжиж байдаг. Иймд эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх, чадавхжуулах, тэгш боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн бодлого, арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах, малчдын нийгмийн асуудлыг салбар дундын бодлогоор дэмжихэд онцгойлон анхаарч ажиллах болно.

“Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчлалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй” хэмээх Хүний эрхийн түгээмэл тунхаглалын зарчим бүрэн биеллээ олсон эрүүл нийгмийг хамтдаа бүтээцгээе. Эмэгтэй хүн бүр эрх тэгш, сэтгэл амгалан, аз жаргалтай байг ээ.

Эмэгтэйчүүдийн эрхХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2017
  4. 2015
  5. 2014
  6. 2013