1 мин унших

Таван жилийн үндсэн чиглэлийг шинжлэх ухаанд суурилан боловсруулж байна

Таван жилийн үндсэн чиглэлийг шинжлэх ухаанд суурилан боловсруулж байна

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг 10-р сарын 15-нд Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна.  Таван жилийн үндсэн чиглэлийг шинжлэх ухаанд суурилан боловсруулж, эрдэмтэн судлаач, төр, хувийн хэвшил, салбар бүрийн оролцоог хангаж боловсруулсан.


Үндэсний 10, салбарын 34, төсвийн ерөнхийлөн захирагчийн 79, нийт 170 хөтөлбөрийн үр дүнг тодорхойллоо. Шинжлэх ухаан, технологийг улсын хөгжлийн “зүрх”, инновацыг эдийн засгийн “хөдөлгүүр” болгохоор зорьж байна. Хэн олон форум зохион байгуулж, сүртэй зүйл ярьснаар ажил хэмжигдэхгүй.  Зорилго тодорхой, хүрэх үр дүн хэмжигдэхүйц, хатуу хяналт, бодит үнэлгээгээр дүгнэгдэнэ.

Таван жилийн үндсэн чиглэлийг шинжлэх ухаанд суурилан боловсруулж байна
Таван жилийн үндсэн чиглэлийг шинжлэх ухаанд суурилан боловсруулж байна

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Эдийн засаг, ХудалдааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2008