Сурвалжлага3 мин унших
Ж.Золжаргал: Нүүрсний оффтейк гэрээнүүдэд Монголын бүх асуудал, зовлон нуугдаж байна!

Өнөөдрийн улс төрд өрнөж буй үйл явц нь УИХ-ын тогтовортой үйл ажиллагаа алдагдах хэмжээний нөхцөл байдалд хүргээд байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Золжаргал 2025.10.15-ний өдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Товчхондоо тэрбээр, “Нүүрсний оффтейк гэрээнүүдэд Монголын бүх асуудал, зовлон нуугдаж байна” гэв.
Төсвөө хэлэлцэж ажлаа хиймээр байдаг, нам л яриад байх юм!
Нэгдүгээрт, Миний хувьд их юм ярилгүй нэлээн олон хоног явлаа. Гарын үсгээ аль нь дээр ч зураагүй. Гишүүд гайхсан байдалтай л явж байна. Хурал нь болох гэж байгаа юм уу, үгүй юм уу бүү мэд. Гадаа жагсаал цуглаан, ажил хаялт болоод байдаг. Төсөв ярих хэрэгтэй байгаа ч төсвөө ярьж чаддаггүй Нам л яриад байна! Намынхаа асуудлыг нам дээрээ шийдэж чадахгүй УИХ-д оруулж ирж, хайнаа хагалуулах гэж байгаад энэ бүх зүйл боллоо. Явж явж Нам дээрээ шийдээгүй бага хурлынх нь асуудал энд орж ирж шийдэгдэж байх жишээний. Намын асуудал бидэнд ямар хамаатай юм. Миний хувьд иргэдээс даалгавар авч Улсын Их хурлын гишүүний ажил хийх гэж орж ирсэн. Ажлаа хиймээр байна. ТББХ-н дээр асуудлаа шийдүүлээд энэ 7 хоногт УИХ-аар хэлэлцээд нэг тийшээ болно гэсэн “элгийн юм” болоод л дууссан. Бүлгийн хурал бол намын хурал биш. Харин УИХ-ын бүтцийн байгууллага. УИХ дахь МАН-ын бүлгийн хурал болсон.
Нүүрснээс болж Монгол төрийн сүр сүлд мөхсөн гэж хэлж болно….
Өнөөдөр бас дахиад л яагаад байгаа нь мэдэгдэхгүй. Энэ асуудлаа шийдмээр байна! Магадгүй санаатай ингээд байгаа юм уу эхсүл Монголын төрөөр тоглоод байгаа юм уу. Явж явж нүүрсний хэрүүлээс л асуудал дэврээд л гарч ирсэн. Чайна Энержи ч бай бусад оптик гэрээнүүд төрийн эрх мэдлийг ашиглаж, төрийн өмчөөр дамжуулж даргын шийдвэрээр гэрээ хийдэг, тэрийгээ нууцалдаг нь л болохгүй байна. Үүнээс болж намын хэрүүл гарч байна. Намын хэрүүл ч намаар дамжиж Засгийн эрхэнд хүрч, тэндээсээ төрийн өмчийн компаниудыг захирах гээд байна шүү дээ. Тэрнээсээ болоод энэ мэт хуваагдаад, хулгай зэлгий нь тэрэнтэйгээ холбоотой гараад 2 тийшээ хараад суучихлаа. Нэг үгээр хэлбэл, нүүрснээс болж Монгол төрийн сүр сүлд мөхсөн гэж хэлж болно….

Нүүрсний оффтейк гэрээнүүдэд Монголын бүх асуудал, зовлон нуугдаж байна!
Хоёрдугаарт, Чайна Энержиг өнгөрсөн жил 12 дугаар сард чуулган дээр хэлэлцэхэд Эдийн засгийн байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар би зарчмын зөрөөтэй саналууд гаргасан. Нэгийг нь дэмжүүлсэн бусдыг нь чадаагүй. Б.Баярмаа нарын гишүүд санаачлаад Хянан шалгах түр хороо байгуулъя гээд гарын үсэг цуглуулаад өгсөн. Гэтэл нөгөө талд нь бас Хянан шалгах түр хороо байгуулчихсан. Ингээд Л.Оюун-Эрдэнэ гишүүний санаачилгаар бланк дээр нь хянан шалгах түр хороонд хүсэлт гарчихсан. Тэгэхээр 1 чуулганы хуралдааны хүрээнд 2-оос ихгүй Хянан шалгах түр хороо байгуулна гээд УИХ-ын чуулган дээр УИХ-ын тухай хууль дээр тогтоочхож. Энэ нь өөрөө гишүүний үндсэн эрхэд халдсан буруу заалт хэмээн үзэж байгаа. УИХ-ын гишүүд нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлаар Хянан шалгах түр хороо зохион байгуулах эрхтэй бөгөөд үүрэгтэй. Үйл ажиллагааг зохицуулах процессын дараагийн шатныхаа доод шатны хуулиар чуулганы хугацаанд багтахгүй учраас эсвэл хуралдах өрөө олдохгүй учраас нэг чуулганд 2-оос илүү хэлэлцэж болохгүй гэдэг зүйл байж болохгүй! Энэ нь логикоороо эрх зүйн хувьд үндсэн хуульд нийцтэй биш асуудал байна. Тиймээс ҮХЦ дээр энэ асуудлыг шийдүүлэхээр бэлдчихээд явж байна.

Гуравдугаарт, хууль тогтоогчийн хувьд УИХ-ын тухай хуулийн нэг чуулганы хугацаанд 2-оос илүүгүй хянан шалгах хороо байгуулж болохгүй гэдэг заалтыг хүчингүй болгох нэмэлт өөрчлөлтийг өргөн барина. Чайна Энержигийн асуудалд хяналт шалгалтын хороо ажиллах ёстой. Ухаа худаг ажиллуулах гээд байгаа бол ажиллая л даа. Би тэрийг нь олж хараагүй, надад мэдээлэл ирээгүй. Яаж гарын үсэг зурсан юм бүү мэд!
Сэтгүүлч Б.Хонгорсайхан





