Үйл явдал1 мин унших
“Мөнгөн гүүр” эмнэлгийн зүүн талын туслах замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн гүүр” эмнэлгийн зүүн талын туслах замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Гудамж” төслийн хүрээнд баригдаж байгаа тус замыг нийслэлийн Замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба, Барилгын хөгжлийн төвтэй зөвшилцөж, нэг чигийн хөдөлгөөнтэй байхаар зураг төслийг боловсруулж, ажлыг гүйцэтгэж байна.

Харин дүүргийн иргэдийн зүгээс тус замыг хоёр эгнээтэй байлгах хүсэлтэй байгаа юм.
НИТХ-ын дарга болон төлөөлөгчид иргэдийн санал, шүүмжлэлийг хүлээн авч, замын хучилтыг түр хугацаанд зогсоосон ба энэ сарын 12-ны өдөр судалгаа дүгнэлт гаргасны эцэст тодорхой шийдвэрт хүрэхээр боллоо.
