#Коммент2 мин унших

Ж.Сандагсүрэн: 50 байршил дахь төлбөртэй авто зогсоолууддаа цахилгаан машины цэнэглэгч станцыг байршуулна

Ж.Сандагсүрэн: 50 байршил дахь төлбөртэй авто зогсоолууддаа цахилгаан машины цэнэглэгч станцыг байршуулна

Зогсоолын эрэлт Бага тойрууд хамгийн өндөр бөгөөд нэг жолооч зогсоол хайхдаа 26 минутыг зарцуулдаг байна. Энэ бол нийслэлийн жолооч иргэний стрессийн бас нэгэн эх үүсвэр.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийт 1801 байршилд 113’356 автомашины зогсоол бий.  Энэ нь хотод бүртгэлтэй нийт автомашины ердөө 18 хувьд л хүрэлцэхүйц аж. Харин орон сууцны зогсоолын хүрэлцээ 40 хувьтай байна. 

Энэ асуудлыг 2023 оноос хэрэгжиж эхэлсэн Нийтийн эзэмшлийн 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төслөөр шийдвэрлэхээр Улаанбаатар хотын хөгжлийн корпораци хариуцан ажиллаж байна. 

Төслийн хүрээнд 2400 автомашины зогсоол барихаар төлөвлөжээ.

Ж.Сандагсүрэн: 50 байршил дахь төлбөртэй авто зогсоолууддаа цахилгаан машины цэнэглэгч станцыг байршуулна

Уг төслийг гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтаар "Ийзи Паркинг" ХХК шалгарч 2025 онд 20 зогсоол ашиглалтад оруулаад байна. Тус компани хөрөнгө оруулалтыг бүрэн хариуцаж буй бөгөөд нэг зогсоолын хөжгүүлэлтэд ойролцоогоор 300 сая төгрөг зарцуулдаг гэв. 

Зогсоолын орлогын 60 хувийг зогсоол хөгжүүлэгч компани 40 хувийг нийслэл авах аж.

Энэхүү төсөл нь зөвхөн зогсоол барихаар хязгаарлагдахгүй ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд мод тарих, камержуулалтын систем суурилуулах, цахилгаан автомашины цэнэглэгч станцыг байрлуулах зэрэг ажлыг үе шаттай хийхээр төлөвлөжээ.

Тээврийн хэрэгслийн ил зогсоолыг төлөвлөхдөө

  • /UCS 0902B:2022/-ын дагуу засвар арчлалтыг хийх;
  • Зогсоолыг бүрэн цахимжуулах, хяналтын камер шаардлагатай тоног төхөөрөмжийн суурилуулалт хийх буюу нийслэлийн нэгдсэн системд холбох;
  • Төслийн үйл ажиллагаанд ашиглагдах урьдчилсан болон дараа төлбөрт үйлчилгээний ухаалаг төлбөрийн систем болон бусад систем хөгжүүлэлт хийх;
  • Төлбөр тооцооны ухаалаг шийдэл болох цахим хэтэвчийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх;
    Тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээний “SmartCar” системтэй холболт хийх;
  • Авто зогсоолын төлбөрийг бүх төрлийн цахим хэтэвчээр төлөх олон хувилбар бий болгоно. 

Түүнчлэн уг авто зогсоолыг стандартын дагуу шинэчилснээр том оврын болон цахилгаан автомашин зогсох нөхцөлийг бүрдүүлж буй юм байна.

Авто зогсоолуудад ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлж нэгдсэн удирдлагад оруулснаар зогсоолын машин орж, гарах хөдөлгөөнийг бүрэн хянаж, орлогыг бодитоор төвлөрүүлэх боломж бүрдэх юм. Ийнхүү авто замын санд төвлөрүүлэх орлого төсөл хэрэгжиж эхэлснээс хойших эхний гурван жилд 1-2 дахин, дараагийн таван жилд 3-4 дахин өсөх тооцоолол гарсан байна.

Ж.Сандагсүрэн: 50 байршил дахь төлбөртэй авто зогсоолууддаа цахилгаан машины цэнэглэгч станцыг байршуулна

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Орчны тохижилт, дэд бүтэцХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2014
  4. 2013
  5. 2012
  6. 2009