Үйл явдал2 мин унших

2026 онд Анхан шатны тусламж үйлчилгээг цогцоор нь сайжруулах томоохон хөрөнгө оруулалт хийнэ

2026 онд Анхан шатны тусламж үйлчилгээг цогцоор нь сайжруулах томоохон хөрөнгө оруулалт хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хөгжил, шинэчлэл – 25 жил” үндэсний чуулган өнгөрөгч Баасан (2025.10.24) гарагт Төрийн ордонд боллоо. 

Монгол Улсад Өрхийн анагаах ухааны шинэ тогтолцоо, Өрхийн эмнэлэг үүсэж хөгжсөний 25 жилийн ой тохиож байгаа юм. 2024 оны байдлаар улсын хэмжээнд 227 өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулж байгаагаас Улаанбаатар хотын 151 өрхийн эрүүл мэндийн төв, орон нутагт 76 өрхийн эрүүл мэндийн төв эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

2026 онд Анхан шатны тусламж үйлчилгээг цогцоор нь сайжруулах томоохон хөрөнгө оруулалт хийнэ

Салбарын хэмжээнд 69,702 эрүүл мэндийн ажиллагчид байгаагаас 3867 нь өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байна. Өрхийн эрүүл мэндийн төвд 2024 онд 7.1 сая үзлэг хийгдэж, нэг иргэн жилд дунджаар 3 удаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна. Нийт үзлэгийг сүүлийн 10 жилийн дундажтай харьцуулахад 1042.9 мянган үзлэгээр, 2023 онтой харьцуулахад 616.3 мянгаар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

2026 онд Анхан шатны тусламж үйлчилгээг цогцоор нь сайжруулах томоохон хөрөнгө оруулалт хийнэ

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн улс орны эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний гол зохицуулагч нь анхан шатны эрүүл мэндийн байгууллага, тэнд ажиллаж буй эмч, сувилагч нар байдаг.

Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлогодоо Монгол хүний эрүүл мэнд, нийгмийн хөгжлийг дээшлүүлэхэд бага наснаас нь амьдралын зөв хэв маягт дадуулах, идэвхтэй хөдөлгөөнийг хэвшүүлэх, боловсрол, амьдралын чанарыг сайжруулснаар дундаж наслалтыг 2030 онд 78, 2050 онд 82-т хүргэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Монгол хүний дундаж наслалтыг уртасгах зорилтыг хэрэгжүүлэхэд Та бүхний идэвхи оролцоо чухал байх болно гэдгийг хэлсэн үгэндээ тодотгов.

Салбарын шинэчлэлХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2014
  4. 2013
  5. 2012