Үйл явдал1 мин унших
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Дорноговь аймгийн Хөвсгөл суманд ажиллаж, иргэдтэй уулзалт хийлээ

Одоохон...
Үйл явдал1 мин унших

* Шатахуунгүй 20 хонож байгаа
* Багш нар цалин нэмүүлэх тэмцэлд нэгдэж байгаа тухайгаа
* Сайншанд-Хөвсгөл хооронд автозамтай болох
* Нэг жил олон удаагийн амралтын өдрүүд байгааг зохицуулах,
* Мал аж ахуйгаа хөгжүүлэх талаар төр засаг бодлогоор дорвитой арга хэмжээ авахгүй байна
* Багш нарт гүйцэтгэлийн үнэлгээний мөнгөө одоо болтол өгөөгүй, таван жилийн тэтгэмжийг өгөхгүй чирэгдүүлж байгаа зэргээр иргэд санал бодлоо илэрхийлж, сонирхсон асуултаа асууж, бидний зүгээс холбогдох хариултыг өгч, Хөвсгөл сумын хувьд урд өмнө болж байгаагүй чөлөөтэй ярилцсан онцлох уулзалт болж өнгөрлөө.

Урд нь тус суманд уулзалт хийхэд иргэдийг үг хэлүүлэхгүй, уулзалтыг дуусгахыг шаардах гэх мэтээр үзэл бодлын зөрүүтэй үйлдлийг сум орон нутгийн зүгээс үзүүлдэг байсан тухай тэд ярьж байна. Г.Ганбаатар гишүүн бид хоёрын уулзалтад хүрэлцэн ирж УИХ, ЗГ-ын бодлого шийдвэрүүд, санаачлан хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар мэдээлэл сонсон, үгээ хэлж, санал шүүмжлэлээ хүргэсэн Хөвсгөлчүүддээ талархлаа.
