#Тойрог1 мин унших
Дорноговь аймгийн Хатанбулаг суманд ажиллав

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уулзалт оройтож, амралтын өдрийн үдэш 20:00 цагт эхэлсэн ч ард иргэд өргөнөөр оролцлоо.

-Тавантолгой-Хангийн зам чанар муутай тавигдсан, зам тавиагүй байхдаа тээврээ эхлүүлсэн хор уршиг нь өнөөдөр Хатанбулагийн газар нутгийг сүйдэлсэн
-Зам тавихдаа ашигласан 76 карьер байгаагаас 56-д нь одоогоор нөхөн сэргээлт хийгээгүй, цас борооны үед мал унаж үхэж хорогдох
-Хувийн хэвшлийн төмөр замд мал дайрагдаж байгаа асуудал хүндэрч байна, нөхөн төлбөр олгох, малчдыг
хохиролгүй болох арга замыг яаралтай хуулиар шийдвэрлэж өгөх
-Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахад анхаарах зэрэг асуудлаар иргэд саналаа хэллээ.

УИХ, ЗГ-ын холбогдох бодлого шийдвэрийг танилцуулж, улс орны өнөөгийн нийгэм эдийн засгийн байдал, улс төрийн нөхцөл, санаачлан хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцуулж, говийн бүс нутагт тулгамдаж байгаа олон асуудлаар Хатанбулагчуудтайгаа ярилцлаа. Тус сумын нутагт байх Тусгай ротын бие бүрэлдэхүүн, ангийн ажлын байранд шаардлагатай байгаа зарим асуудлаар санал тавьсныг газар дээр нь үзэж танилцлаа. Байгалийн гайхамшиг, ховор сонин тогтоц бүхий Алдарт Эргэлийн зоо, хулан, зээрийн өлгий болсон Хатанбулаг сумын нутаг намаржаа сайхан байна.
Халуун дотноор хүлээн авсан та бүхэндээ талархлаа.

