Үйл явдал1 мин унших
"NextGen Medicine" үйл ажиллагаанд оролцов

Дээд боловсрол
УИХ-ын гишүүн О.Саранчулуун өнгөрөгч Баасан /2025.10.31/ Нийгмийн эрүүл мэндийн асуудлаар хийж буй ажлуудаасаа залуу үеийнхэнд хуваалцав.
Нийгмийн эрүүл мэнд нь өвчнөөс урьдчилан сэргийлэлт дээр тулгуурлаж зан үйл, амьдралын хэв маягаар нь дамжуулж нийтийн эрүүл мэндийг хамгаалдаг салбар билээ.
SDY Junior Club залуучуудын клубээс зохион байгуулж буй NextGen Medicine үйл ажиллагаанд оролцож ирээдүйн эрүүл мэндийн салбарын түүчээ болж ажиллах залуустаа одоо хийж буй болон цаашид хэрэгжүүлэх НЭМ-ийн ажлуудаас танилцуулж санал, хүсэлтийг нь нээлттэй сонсож ажиллахаа илэрхийллээ.


