Үйл явдал1 мин унших
“Student Day-2026”-д “Чөлөөлье” санаачилгыг онцоллоо

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй “STUDENT DAY-2026” оюутны хөгжлийг дэмжих хөтөлбөр амжилттай үргэлжилж байна.
Энэ хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун МУБИС-ийн оюутнуудтай уулзаж, өөрийн санаачилж буй Хүртээмжийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд саадгүй орчныг бүрдүүлэх тухай хуулийн төсөл болон Нийгмийн ажлын тухай хуулийн төслүүдийг танилцууллаа.
Мөн оюутнуудад тулгамдаж буй асуудлаар санал, судалгаа авч,
МУБИС дээр салбар зөвлөл албан ёсоор байгуулагдлаа.
Оюутан, залуучуудын дуу хоолойг сонсож, оролцоог нэмэгдүүлэх чиглэлд “Чөлөөлье” санаачилгын агуулга, үзэл санааг онцлон хүргэлээ.
Судалгааны үр дүнг нэгтгэн оюутнуудад тулгамдаж буй асуудлуудыг Засгийн газарт танилцуулж, шийдвэр гаргах түвшинд хүргэх юм.
