Үйл явдал1 мин унших

"Төлөөлөгч" хөтөлбөр Зүүн бүсэд үргэлжилж байна

"Төлөөлөгч" хөтөлбөр Зүүн бүсэд үргэлжилж байна
УИХ-ын гишүүн Б.Жаргалан

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны стратегийн зорилтуудын чухал бүрэлдэхүүн хэсэг бол орон нутгийн түвшинд эмэгтэй улс төрчдийг бэлтгэх, чадавхжуулах юм. 

Тиймээс АЭХ-оос сумдын төлөөлөгчдийг дэмжих “Төлөөлөгч” хөтөлбөрийг санаачлан зохион байгуулж буй. Зүүн бүсийн гурван аймгийн төлөөлөгч эмэгтэйчүүд өнгөрөгч Бямба гарагт /2025.11.01/ Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод хуран чуулж, сургалтад хамрагдаж байна.

"Төлөөлөгч" хөтөлбөр Зүүн бүсэд үргэлжилж байна

Зүүн бүсийн Төлөөлөгч хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд:

- Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал

- Улсын Их Хурлын гишүүн, АЭХ-ны ерөнхийлөгч Б.Жаргалан

- Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн

- Сүхбаатар аймгийн Засаг дарга, АН-ын дарга М.Идэрбат

- Хэнтий аймгийн Засаг дарга, АН-ын дарга Д.Аюурбунь

- Дорнод аймгийн АН-ын дарга Э.Төмөрбаатар

- Үндэсний бодлогын хорооны гишүүн, Сүхбаатар дүүргийн АН-ын дэд дарга Б.Батзаяа

нарын Ардчилсан намын удирдлагын төлөөлөл оролцож байна.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо нь "Төлөөлөгч хөтөлбөр"-ийн энэ удаагийн сургалтыг Ардчилсан нам, Конрад Аденауэрын Сан, УИХ-ын гишүүд, шат шатны намын удирдлагын дэмжлэгтэй зохион байгуулж байна.

"Төлөөлөгч" хөтөлбөр Зүүн бүсэд үргэлжилж байна
"Төлөөлөгч" хөтөлбөр Зүүн бүсэд үргэлжилж байна

Ардчилсан намХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2014
  2. 2012
  3. 2009