Үйл явдал6 мин унших

Гепатит D вирусын халдвартай 178 өвчтөнийг АНУ-ын Булевиртид эмийн эмчилгээнд хамруулж, 13.3 тэрбумын зардлыг ЭМДС-аас гаргав

Гепатит D вирусын халдвартай 178 өвчтөнийг АНУ-ын Булевиртид эмийн эмчилгээнд хамруулж, 13.3 тэрбумын зардлыг ЭМДС-аас гаргав

Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2025.11.04)-ийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдын Эрүүл мэндийн сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцэв.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн “Алсын хараа 2050” бодлогод 2030 он хүртэлх хугацаанд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоотой болох, хүний нөөцийн хангалт, ур чадвар, нийгмийн хамгааллыг сайжруулах, цахим үйлчилгээг өргөжүүлэн үндэсний эрүүл мэндийн мэдээллийн сан бүрдүүлэх, алсын зайн үндэсний сүлжээ бий болгох, эрт илрүүлгийн үндэсний тогтолцоог сайжруулах зорилтыг тавьсан.

Гепатит D вирусын халдвартай 178 өвчтөнийг АНУ-ын Булевиртид эмийн эмчилгээнд хамруулж, 13.3 тэрбумын зардлыг ЭМДС-аас гаргав

Тус салбарт гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийг нэвтрүүлж, 2021 оноос нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжсэнээр тусламж, үйлчилгээний хүртээмж сайжран, даатгуулагчдын санхүүгийн эрсдэл буурсныг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлэв.

Улсын төсөв болон Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гаас 2020 онд нийт 18.3 сая тохиолдлын тусламж, үйлчилгээг үзүүлж байсан бол гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэний үр дүнд 2024 он гэхэд энэ дүн 43.7 хувиар нэмэгдэж, 26.3 сая тохиолдолд үзүүлсэн тусламж, үйлчилгээг ЭМДС-гаас санхүүжүүлжээ.

Мөн тусламж, үйлчилгээний зардлыг жилд 2.0 сая төгрөгөөр хязгаарлаж байсныг халж, 2024 онд ЭМДС-гийн санхүүжилтээр нэг хүн дээд тал нь 203 сая төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Даатгалаас үзүүлэх эмийн үнийн хөнгөлтийн хувь хэмжээг нэмэгдүүлснээр энэ зардал сүүлийн таван жилд 3.3 дахин өсжээ.

Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлсэн өвчтөний зардалд дэмжлэг үзүүлэхэд Эрүүл мэндийг дэмжих сан (ЭМДэмС)-гийн хөрөнгийн тодорхой хувийг зарцуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, 5.0 хувийг буцаан олгодог байсныг хүүхдэд 50 хүртэл, насанд хүрэгчдэд 20 хүртэл хувийг нэмэгдүүлжээ.

Гэвч гүйцэтгэлээр санхүүжүүлдэг эрүүл мэндийн байгууллагуудад болон ЭМДС-гийн өр төлбөр жил тутам өсөн нэмэгдэж байгаа нь тус салбарт санхүүгийн удирдлага, сахилга бат сул байгааг харуулж байна гэж сайд тэмдэглэсэн юм. Иймд төсвийн сахилга батыг сайжруулах, төрийн өмчийн эмнэлгүүдийн орон тоо үр ашгийн зардлыг бууруулахад нэн түрүүнд анхаарч байгаагаа тэрбээр танилцуулав.

Цаашид эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх, ЭМДС-гаас зөвхөн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг бүрэн хариуцаж, шаардлагагүйг хумих, урьдчилан сэргийлэх боломжтой зарим өвчлөлийн иргэний төлөх төлбөрийн хэмжээг зохистой түвшинд тогтоох зэргээр санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх бодлогыг тодорхойлоод ажиллаж байгаа ажээ.

Эрүүл мэндийн сайд мэдээлэлдээ, төрөөс эрүүл мэндийн талаар хэрэгжүүлж буй бодлого арга хэмжээ үр дүнгээ өгч 20 жилийн өмнөхтэй харьцуулахад монгол хүн 6.5 жилээр урт насалж, эхийн эндэгдлийн түвшин дөрөв дахин, хүүхдийн эндэгдэл хоёр дахин буурч, дэлхийн дунджаас доогуур түвшинд очсон гэдгийг онцлов.

Мөн халдварт бус өвчний шинэ тохиолдол нэмэгдэж байгаа ч нас баралт, тухайлбал, зүрх судасны өвчний шалтгаант нас баралт 38 хувиар буурсан нь эрт илрүүлэлт, хяналт сайжирсны үр дүн гэлээ. Харин сүрьеэгийн өвчлөл өндөр хэвээр байна гээд тэрбээр хорт хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж, оношлолт оройтсоор байгааг дурдсан юм.

Халдварт бус өвчин, осол, гэмтэл жилээс жилд нэмэгдэж, өвчлөл болон нас баралт тэргүүлэх шалтгаан болж буйг өгүүлж, цаашид эмнэлгийн тусламж үйлчилгээг шүтсэн хандлагыг өөрчилж, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгож буйг танилцуулав.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулан Улсын их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат гүйцэтгэлийн санхүүжилт манай улсын нөхцөлд тохирох эсэх, мөн хүний нөөцийн хомсдолыг хэрхэн шийдвэрлэх, ирэх оны нэгдүгээр сараас эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлэх дээр нэмж дотоод нөөц боломжоороо өсгөх бололцоотой эсэх, мөн хүүхэд, ахмад настан зэрэг зорилтот даатгуулагчдынхаа эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төр бүрэн хариуцаж чадаж байгаа эсэх болон эмнэлгүүдийн санхүүгийн удирдлага менежмент ямар байгааг асуусан бол Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа хүн өвдөх юм бол санхүүжилтээ авдаг, хуурамч бичилт хийдэг буруу жишиг бий болж гажсан тул нэг худалдан авагчийн тогтолцоо хэвийн үргэлжлэх боломжгүй гэсэн шүүмжлэл хэлсэн юм.

Эрүүл мэндийн үйлчилгээг санхүүжүүлэх ёстой даатгалын санд эмч, эмнэлгийн ажилтны цалин хөлс, урамшууллыг үүрүүлж байгаа нь буруу гэж тэрбээр онцлоод, асуудал хаана байгааг зоригтой дуугарахыг сайдад зөвлөв.

Гепатит D вирусын халдвартай 178 өвчтөнийг АНУ-ын Булевиртид эмийн эмчилгээнд хамруулж, 13.3 тэрбумын зардлыг ЭМДС-аас гаргав

Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог стратегийн худалдан авалт гэж нэрлээд, даатгалын сан дампуурсан, эмнэлгүүд өрийн сүлжээнд орж, өвчтөнүүдээ авч чадахаа байсан, эмч, эмнэлгийн ажилчдын цалин хөлс хангалтгүй, үүнээс болж иргэдэд квот тогтоож эрсдэл үүсгэсэн байдалтай байна гэлээ.

Тэрбээр стратегийн худалдан авалтын эцсийн зорилго юу болох, хэрэгжилтэд нь дүн шинжилгээ хийсэн эсэх, энэхүү санхүүжилтийн модель манай улсад тохирч буй эсэхийг асууж, иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрх хангалтгүй байна гэдэгтэй санал нийлж байгаа эсэхийг лавласан юм.

Асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд иргэний эрүүл мэнд бол ганцхан эрүүл мэндийн салбарын эрхлэх асуудал биш гэдгийг онцолж, хүн төвтэй стратегийг хэрэгжүүлэхэд тус салбарын хатуу болон зөөлөн дэд бүтцийн нөөц боломж хүрэлцэх эсэхийг асууж, дутагдалтай бол тэдгээрийг бүрэн болгоход ямар хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдахыг тодруулав.

Улсын Их Хурлын гишүүдийн асуултад өгсөн хариултдаа Эрүү мэндийн сайд Ж.Чинбүрэн КОВИД19 цар тахлын үед тус салбар асар их ачаалал үүрч, тэр хэрээр эмч, сувилагчдын тоо, цалин, санхүүжилт ч ихээхэн тэлснийг дурдаж, цалингийн доод хэмжээг сүүлийн таван жилийн хугацаанд 38-93 хувиар нэмсэн талаар танилцуулав. Анхан шатлалын, ялангуяа хөдөө орон нутгийн эмч, эмнэлгийн ажилчдад олгох орон нутгийн нэмэгдлийн хувь хэмжээг өсгөж, суманд 40 хувь, аймаг, нийслэлийн алслагдсан дүүрэгт 20 хувийн нэмэгдэл олгож байна. Түүнчлэн гүйцэтгэлийн санхүүжилтээр эрүүл мэндийн байгууллагуудын орлого нэмэгдэж, цалин, урамшууллыг өсгөхөд зарцуулж буйг тэрбээр дурдав. Хэдийгээр сувилагчаар суралцах оюутны сургалтын төлбөрийг төрөөс 70-100 хувь дааж байгаа ч 10 000 хүнд ногдох сувилагчийн тоо эмчийн тооноос бага болоод байна. Ялангуяа нийслэлд сувилагчийн хүрэлцээ хангалтгүй болоод байгааг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн танилцууллаа.

Гепатит D вирусын халдвартай 178 өвчтөнийг АНУ-ын Булевиртид эмийн эмчилгээнд хамруулж, 13.3 тэрбумын зардлыг ЭМДС-аас гаргав

Мэдээлэл солилцооны Health-ESB системд эмнэлгүүдийг холбож, ХУР системээр иргэдэд үйлчлэх болсноор чирэгдэл ихээхэн багассан бөгөөд эмийн жор, дүрс оношилгооны дүгнэлт, лабораторийн шинжилгээний хариу, хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ, амбулаториор эмчлүүлэгчийн карт, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт, эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр зэргийг бүрэн цахимжуулсан байна. 

Эдгээртэй холбоотой мэдээллийг E-Mongolia платформоор авах боломжийг бий болгожээ. Мөн дүрс оношилгооны мэдээллийг архивлах, дамжуулах систем (PACS)-д 21 аймгийн эмнэлгийг холбосноор энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд нийт 2 098 дүрс оношилгоонд дүгнэлт хийжээ. Зүрх судасны салбарт телемедицины (mnCardio) програмыг ашиглан сүүлийн таван жилийн хугацаанд давхардсан тоогоор 104,526 иргэнд эмчийн үзлэг, 1 188 удаагийн ЭХО үзлэг хийж, эмч нарын цахим зөвлөгөөнийг 964 удаа зохион байгуулсан байна. Эмийн бүртгэл, мэдээллийн системийг Гааль, татварын системтэй холбож, эмийн үнийг хэрэглэгчийн гар дээр очих хүртэлх бүх үе шатанд хянах, ил тод болгох ажлыг хийж байгаа ажээ.

ЭМДС-аас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж, хөнгөлөлтийн хувь хэмжээг нэр төрлөөс хамааран 50-70 хувьд хүргэн, тархины саажилт, хүүхдийн уналт таталтын эсрэг эмийн үнийг 100 хувь хөнгөлдөг болсон байна. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхэд даатгуулагч хувиасаа 6-28 сая төгрөг төлдөг байсныг 2023 оноос 1-5 сая төгрөг болгон 3-6 дахин бууруулж, бусад зардлыг төлж байгаа аж. Гепатитын D вирусын халдвартай өвчтөнүүдийг АНУ-ын Гилеад Сайэнсис Инк компанийн Булевиртид (Хепклудекс) эмийн эмчилгээнд хамруулж, энэ оны есдүгээр сарын байдлаар 178 өвчтөний эмчилгээнд 13.3 тэрбум төгрөг зарцуулсан дүнтэй байна.

Салбарын шинэчлэлХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2014
  4. 2013
  5. 2012