Үйл явдал1 мин унших
Оюутолгойн Хянан шалгах түр хороо байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй ажиллаж, долоо хоног бүр хуралдсаар байгаа

Өнгөрөгч долоо хоногийн хурлаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67, 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсож, Түр хорооны үйл ажиллагаатай холбоотой тогтоол шийдвэр гаргасан. Мөн “Оюу толгой” ХХК-ийн танилцуулга, мэдээллийг сонсох байсан боловч тус байгууллагаас ирж мэдээлэл хийгээгүй тул энэ долоо хоног болтол дахин хойшлуулсан юм.
Хянан шалгах түр хороо нь "Нээлттэй сонсгол" зохион байгуулахаар төлөвлөн, олон нийтийн мэдэх эрхийг хангахын тулд нууцын тамгатай материалуудыг нууцаас гаргах талаар Засгийн газраас анхаарч өгөхийг удаа дараа хүсч байгаа билээ. Энэ долоо хоногийн хурал мөн ирэх Лхагва гарагт зохион байгуулагдах бөгөөд уг хурлаар сонсголын бэлтгэл ажлыг хангах талаар хэлэлцэх, “Оюу толгой” ХХК-ийн танилцуулга, мэдээллийг сонсох зэрэг асуудлын хүрээнд хуралдах юм.

Эх сурвалж:
Vip76.mn
