Үйл явдал1 мин унших

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцохыг 77-гийн бүлгийн гишүүн орнуудад уриаллаа

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцохыг 77-гийн бүлгийн гишүүн орнуудад уриаллаа

Хөгжиж буй орнуудын эрх ашгийг олон улсын тавцанд нэгэн дуу хоолойгоор хамгаалах, эдийн засаг, технологийн хамтын ажиллагааг дэмжих, тогтвортой хөгжил, байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой механизм бол “Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлэг” юм.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэхүү бүлгийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцож, “Олон улсын хоршооллын жил-2025” тогтоолын хэрэгжилтийг хангах талаар санаачилгаа танилцуулан, ирэх онд болох Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд өндөр түвшинд оролцохыг 77-гийн бүлгийн гишүүн орнуудад уриаллаа.

Өмнөдийн орнуудын хоорондох худалдааны өсөлт нь бүс нутгийн интеграцчилал, хамтын ажиллагааг бэхжүүлж, эдийн засгийн олон талт, уян хатан байдлыг нэмэгдүүлж буй нь сайшаалтай.

Түүнчлэн уг уулзалтаар тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийг хурдасгахын тулд олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, тус бүлгээс оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх асуудлаар санал бодлоо солилцлоо.

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцохыг 77-гийн бүлгийн гишүүн орнуудад уриаллаа

НҮБХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2025
  2. 2013