Үйл явдал1 мин унших

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Монгол Улсад шинээр томилогдсон Суурин төлөөлөгч Дяо Чин-юнийг хүлээн авч уулзлаа

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Монгол Улсад шинээр томилогдсон Суурин төлөөлөгч Дяо Чин-юнийг хүлээн авч уулзлаа

Өнөөдөр /2025.07.01/ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-аас Монгол Улсад шинээр томилогдсон Суурин төлөөлөгч Дяо Чин-юнь-тэй уулзан, Итгэмжлэх захидлыг нь албан ёсоор хүлээн авлаа. 

Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримталж буй бодлого, түүний хэрэгжилтийн талаар товч танилцуулж, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх сонирхлоо илэрхийллээ.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Монгол Улсад шинээр томилогдсон Суурин төлөөлөгч Дяо Чин-юнийг хүлээн авч уулзлаа

Суурин төлөөлөгч Дяо Чин-юнь Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, олон улсын сайн туршлага, инновацийг нутагшуулах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр мөн “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болон “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал”-ын бэлтгэл ажлыг дэмжиж, хамтран ажиллахаа хэллээ.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Монгол Улсад шинээр томилогдсон Суурин төлөөлөгч Дяо Чин-юнийг хүлээн авч уулзлаа

Монгол Улс НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагууд, тухайлбал ХХААБ-тай олон жил үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн билээ. Цаашид энэхүү харилцаа, хамтын ажиллагаагаа  шинэ шатанд гаргахын төлөө тууштай ажиллах болно.

НҮБХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2025
  2. 2013