Үйл явдал1 мин унших

“Нэгдсэн Үндэстний Байгууллагын Энхийг сахиулагчдын олон улсын өдөр” тохиож байна

“Нэгдсэн Үндэстний Байгууллагын Энхийг сахиулагчдын олон улсын өдөр” тохиож байна

Жил бүрийн тавдугаар сарын 29-нд дэлхий нийтээрээ “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. 

Энэ өдөр бид зөрчил, мөргөлдөөний бүс нутагт итгэл найдвар, итгэлцэл, хүмүүнлэгийн үнэт зарчмуудыг авчирч, энхийг сахиулах хариуцлагатай үүргийг нэр төртэй гүйцэтгэж буй олон улсын алба хаагчдад талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлдэг.

Монгол Улс өнгөрсөн 23 жилийн хугацаанд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд 22 мянга гаруй алба хаагчаа илгээн, дэлхий дахинаа энх тайван, аюулгүй байдлыг сахих үйл хэрэгт бодит хувь нэмрээ оруулж, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ тив, дэлхийн халуун цэгүүдэд нэр төртэй биелүүлж байгааг онцлон тэмдэглэж байна.

“Нэгдсэн Үндэстний Байгууллагын Энхийг сахиулагчдын олон улсын өдөр” тохиож байна
“Нэгдсэн Үндэстний Байгууллагын Энхийг сахиулагчдын олон улсын өдөр” тохиож байна

НҮБХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2025
  2. 2013