Үйл явдал1 мин унших

Элчин сайдын яамаа дахин нээх нь оновчтой шийдвэр болсныг Индонез дахь монгол иргэд сайшаав

Элчин сайдын яамаа дахин нээх нь оновчтой шийдвэр болсныг Индонез дахь монгол иргэд сайшаав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Индонез Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсад оршин суугаа иргэдийнхээ төлөөлөлтэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгч, санал бодлоо солилцсон юм.

Зүүн өмнөд Азийн орнууд, ялангуяа Индонез, Филиппин Улстай харилцаагаа өргөжүүлэх нь манай гадаад бодлогын чухал зорилт гэдгийг тайлбарлаж, байгалийн цэвэр бүтээгдэхүүн, малын гаралтай түүхий эд, худалдаа, аялал жуулчлал, соёлын солилцоо зэрэг олон чиглэлд хамтрах боломж байгааг танилцууллаа.

Элчин сайдын яамаа дахин нээх нь оновчтой шийдвэр болсныг Индонез дахь монгол иргэд сайшаав

Мөн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, шууд нислэгийн гарц нээх асуудлаар хэлэлцэж буйгаа хуваалцлаа.

Элчин сайдын яамаа дахин нээх нь оновчтой шийдвэр болсныг иргэд сайшаан хэлж байлаа.

Тус улсад амьдарч буй манай иргэдийн тоо харьцангуй цөөн ч тэд хоёр улсын харилцаанд бодитой хувь нэмэр оруулах бүрэн боломжтой. Ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалт, соёлын харилцааг хөгжүүлэхэд иргэдийн оролцоо чухал юм. Суугаа улсынхаа хууль, ёс заншлыг хүндэтгэх, харилцан холбоотой байж, үр хүүхдүүддээ монгол хэл, соёл, уламжлалаа өвлүүлэхийн чухлыг захилаа.

Элчин сайдын яамаа дахин нээх нь оновчтой шийдвэр болсныг Индонез дахь монгол иргэд сайшаав

Уулзалтад оролцсон иргэдийн дийлэнх нь эмэгтэйчүүд бөгөөд тэд олон улсын байгууллага, бизнесийн салбар, их сургуулиудад амжилттай ажиллаж, суралцаж байгааг сонсох бахдам сайхан байлаа.

Гадаадад амьдарч буй иргэдХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2013
  2. 2012
  3. 2011