Үйл явдал1 мин унших
Унгар дахь монгол хүүхдүүд үсэглэлийн баяраа тэмдэглэлээ

Унгар дахь Монгол иргэдийн санаачилгаар 2023 онд байгуулсан “Гүем” сургуулийн үсэглэлийн баяр өнөөдөр /2025.04.27/ боллоо.
Тус сургуульд одоогийн байдлаар 26 хүүхэд суралцаж, монгол хэл, соёл, түүх, уламжлалаас суралцаж байгаа ажээ.
Унгар улсад суугаа манай ЭСЯ болон Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн зүгээс “Гүем” сургуулийн үйл ажиллагаа, материаллаг баазыг бэхжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллаж байгаа нь хоёр орны харилцааны бодит жишээ юм.

Хилийн чанад дахь монгол сургууль, цэцэрлэгүүдийг дэмжин хөгжүүлэх нь тэнд ажиллаж, амьдарч буй монгол иргэд, ялангуяа тэдний хүүхэд багачуудад хэл, соёл, уламжлалаа өвлөн сурч боловсрох боломжийг бүрдүүлэх, улмаар эх оронтойгоо эргэх холбоог нь хадгалан бэхжүүлэх ач холбогдолтой.
“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт энэ талаар тодорхой зорилтууд тусгагдсан. Цаашид хилийн чанадад амьдарч буй хүүхэд багачуудынхаа монгол хэлээ сурах эрхийг нь хуульчлан баталгаажуулах талаар судалж, төлөвлөж буй зүйлс бий.
Эх сурвалж:
Гадаад харилцааны яам