Үйл явдал1 мин унших

Ж.Галбадрах: Боловсролын салбарынхан "Хүний хөгжил бол мега төсөл" бодлогыг засагтайгаа хамтарч хэрэгжүүлэх бодит нөхцөл бүрдээд байна

Ж.Галбадрах: Боловсролын салбарынхан "Хүний хөгжил бол мега төсөл" бодлогыг засагтайгаа хамтарч хэрэгжүүлэх бодит нөхцөл бүрдээд байна

2026 оны төсөв батлагдсантай холбогдуулж, Боловсролын салбараа төлөөлөн УИХ-ын гишүүнээр ажиллаж буй Ж.Галбадрахын сэтгэгдлийг хүргэж байна.

Засаг тогтвортой байхыг маш их тууштай дэмжиж байна. 2026 оны "Боловсролыг дэмжих жил" болгон зарласан. Нэг анги дүүргэлт 50-60 бүр 70 хүүхэдтэй ч анги гарч ирлээ. Энэ бүгдийг засаж залруулахад шинээр сургууль барих байсан төслүүдийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банкнаас гаргах шийдвэрийг гаргасанд баяртай байна. Мөн эмч, багш нарын цалинг нэмж чадлаа. Манай засгийн газрын хамгийн чухал баримталж буй бодлого нь "Хүнийг хөгжил бол мега төсөл" байна гэж хэлээд хүний хөгжил дээр маш сайн анхаарч байна. Цаашдын бодлого, чиглэл нь цаашдаа хэрэгжээд явна. Ялангуяа багш нар, боловсролын салбарынхан 2026 оныг боловсролыг дэмжих жил болгосныг ашиглаж бүх хүчээрээ засагтайгаа хамтарч ажиллах суурь нөхцөл бүрдсэн гэж харж байна.

Цэцэрлэг, СургуульХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2020
  2. 2014
  3. 2012