Үйл явдал1 мин унших
Одоохон...
Одоохон...
Үйл явдал1 мин унших
Боловсролыг дэмжих жилийн хүрээндээ бид нар сургуулийн хүртээмж ямар байгаа асуудлыг хөндөж ярьж байгаа. За мөн багшийн хомсдолын асуудлыг бид нар ярьж байгаа юм аа. Тэгээд 14 дүгээр сургуулийн өнөөдөр түрээсийнх нь байран дээр ирээд танилцаад энэ сургууль багтаамж нь тэлээд сургуулиасаа гараад ийм байдалд хүрсэн байна. Тэгэхээр өнөөдөр би базаад хэлэх юм бол ерөөсөө боловсролыгоо бид нар чанартай болгоё оо хүнээ хөгжүүлэхийн тулд боловсрол чанартай байх ёстой хүн нь хөгжиж байж улс нь хөгжинө өө гэж ярьдаг. Хүний хөгжил бол бид нарын мега төсөл байна хүний хөгжил бол хөгжлийн цөм байна гэж яриад байдаг. Бид нар тэгээд яг хаанаас эхлэх вэ гэвэл ерөөсөө л энэ сургуулиас эхэлнэ. Сур нэгж, сургууль, нэгж, цэцэрлэгээс эхлэх юм байгаа юм. Тэгээд нэгж сургууль нэг цэцэрлэг маань чанартай сургалт өгч чадаж байна уу гээд чанартай сургууль өгч чадахгүй байгаагийн хэд хэдэн онцгой шалтгаануудын нэг нь бол энэ хүртээмжийн асуудал байгаад байгаа юм.