1 мин унших
"Төлөөлөгч" хөтөлбөрийн Баруун бүсийн сургалт эхэллээ

Эмэгтэй төлөөлөгчдийн манлайлал, оролцоо, бодлогын чадавхыг нэмэгдүүлэх "Төлөөлөгч" хөтөлбөрийн Баруун бүсийн сургалт /2025.11.15/ эхэллээ.
Баруун бүсийн аймгуудын төлөөлөгч эмэгтэйчүүд өнөөдөр Ховд аймгийн Ховд хотод хуран чуулж, сургалтад хамрагдаж байна. Баруун бүсийн Төлөөлөгч хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд:
- Ардчилсан намын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл
- Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж
- Улсын Их Хурлын гишүүн, АЭХ-ны ерөнхийлөгч Б.Жаргалан
- Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа
- Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан
- Ховд аймгийн Засаг дарга, АН-ын дарга М.Амарсанаа
- Баян-Өлгий аймгийн Засаг дарга, АН-ын дарга Е.Зангар
- АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн Э.Галбадрал
- АЭХ-ны Бодлогын хорооны дарга Б.Ундраа нарын Ардчилсан намын удирдлагын төлөөлөл оролцож байна.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо нь "Төлөөлөгч хөтөлбөр"-ийн энэ удаагийн сургалтыг Ардчилсан нам, Конрад Аденауэрын Сан, УИХ-ын гишүүд, шат шатны намын удирдлагын дэмжлэгтэй зохион байгуулж байна.

Эх сурвалж:
АН-ын бүлэг