Үйл явдал1 мин унших
Т.Доржханд: МАН-ын дарга Н.Учрал тантай баялаг бүтээгчдийг дэмжих шинэчлэлийг зоригтой хийхэд тууштай хамтран ажиллах болно

Эх сурвалж:
ХҮН намын бүлэгОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
ХҮН намын бүлэгМОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Н.УЧРАЛ ТАНАА
Монгол Ардын Намын даргаар сонгогдон, улс төрийн ууган хүчнийг удирдан чиглүүлэх хариуцлагатай үүргийг хүлээн авч буй танд ХҮН намын гишүүд, дэмжигчдийн өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье!
Эрх баригч намын даргын хувьд намынхаа улс төрийн үзэл баримтлалыг илүү либералчилж, зүүн төвөөс төвийн бодлого руу чиглүүлж буйд талархал илэрхийлье.
XYH намын хувьд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг бодит ажил болгохын зэрэгцээ парламентын ардчиллыг улам бүр бэхжүүлж, олон намын тогтолцоог дэмжин төлөвшүүлэх, хувь хүний эрх чөлөөг дээдлэн хамгаалах, эдийн засгийг либералчилж, баялаг бүтээгчдийг бодитой дэмжих аливаа шинэчлэлийг зоригтой хийхэд тууштай хамтран ажиллах болно.
Хүндэтгэсэн,
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНД
2025.11.17
