#Коммент2 мин унших
Б.Мөнхсоёл: Иргэдэд ээлтэй, сайхан амьдрах бодлого хэрэгжүүлэх анхны зорилгоо бататгаж илүү хичээж ажиллана

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
#Коммент2 мин унших

Сэтгүүлч Ц.Соёлмаа
ХҮН нам 10 жилийн ойгоороо VIII-р Их хурлаа хийж, намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, тэргүүлэгчдээ сонгож намынхаа Үндсэн дүрмээ баталсан. Харин өнөөдөр буюу /2025.12.14/-ний өдөр ХҮН НАМ 10 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРЛАА Төрийн ордонд зохион байгууллаа.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл “Хамтдаа бүтээсэн 10жил”, “Ирээдүйг бүтээх 10жил” хэлэлцүүлэгт оролцлоо:


Энэ бол зөвхөн ХҮН намын гишүүдийн хувь заяа биш. Аливаа улс төрийн нам хүчнүүдэд Монгол Улсын иргэд, үнэт зүйл үзэл баримтаараа нэгдэж ордог. Өнгөрсөн хугацаанд манай намын удирдлагууд, гишүүд ХҮН намыг үндэсний хэмжээний нам болгон ХӨГЖҮҮЛЭХ, 21-р зууны дэвшилтэт нам болгон БЭХЖҮҮЛЭХ, төрийн ачааг үүрэлцдэг нам болгон ТӨЛӨВШҮҮЛЭХ-эд үнэтэй хувь нэмэр оруулсан.


Бид ХҮН намынхаа 10 жилийн ойгоороо VIII-р Их хурлаа хийж, намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, тэргүүлэгчдээ сонгож, намынхаа Үндсэн дүрмээ баталсан. Цаашдаа дотоод ардчилаа илүү бэхжүүлж,намыг дарга төвтэй бус дүрмээ барьсан институци болгон хөгжүүлэхэд улам бүр анхаарч, намын эв нэгдэл, итгэлцэл, хүндлэлийг сахин ажиллахад манай намын гишүүн бүр анхаарч, хичээж ажиллахаа илэрхийлээд буй. Мөн иргэдэд ээлтэй, сайхан амьдрах бодлого хэрэгжүүлэх анхны зорилгоо бататгаж илүү хичээж ажиллах болно.
