Байр суурь2 мин унших
Б.Мөнхсоёл: 2026 оны төсвийн алдагдлыг 1 их наяд байхаар баталсан ч, эхний улиралдаа 1.4 их наяд хүрчхээд байна!

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
ХҮН намын Зөвлөлөөс Засгийн газар ирэх жилийн ТӨСВИЙН хуулиуд УИХ-д өргөн барьсантай холбогдуулан мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:
2026 оны Төсвийн 1-р улирлын гүйцэтгэлээр төсвийн орлого 800 тэрбум төгрөгөөр дутаж байна. Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөг хүрчээ.
2026 оны төсвийн хуулинд төсвийн алдагдлыг 1 их наяд төгрөг байхаар баталсан. Гэтэл эхний улирлын байдлаар 1.4 их наяд төгрөгч хүрлээ. Энэ нь монголын эдийн засгийн нөхцөл байдал ямар түвшинд явж буйг илтгэнэ.
Төсвийн орлого дутсан шалтгаан нь ААНОАТ, ХАОАТ болон Гаалийн орлогын албан татварын хэмжээ буурсантай холбоотой. Өөрөөр хэлбэл ААН-үүдийн үйл ажиллагаа гацаж, зогссон байна гэсэн үг.
2 жилийн турш Татварын багц хууль, НДС-ийн хуулийн өөрчлөлт, НӨАТ-ын аж ахуйн нэгжид хамааралтай хэсгийг өөрчилж амжаагүй байсаар өнөөдрийг хүрсэн. Дэлхийн нийтийн хамарсан геополитикийн нөхцөл байдлаас үл хамаарсан буюу дотоодын бодлоготой холбоотой сөрөг талууд ажиглагдаж байна.
Нөгөө талдаа төсвийн зарлагыг ярих ёстой. Бид 32 их наяд төгрөг төсөвлөснөөс 75.5 хувийг урсгал зардал эзэлдэг. Үүнд нийгмийн халамж, тэтгэвэр, цалин өндөр хувийг эзэлнэ. Үлдсэн 25.5 хувь нь хөрөнгө оруулалтад зориулагддаг.
Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл дөнгөж 15 хувьтай байна.
5-р сарын 1 гэхэд худалдан авах үйл ажиллагаагаа эхлээгүй төслүүдийг зогсоох хуулийн хугацаатай.
Шинэ төслийн гэрээнүүд 10 хувьтай байгуулагдсан. Хөрөнгө оруулалт саармагжиж байна гэдэг нь бизнесийн таатай нөхцөл бүрдээгүйгээс гадна төсвийн бодлогоо эргэн харж, хийх зүйлс их байгааг илтгэж байна.
Төсвийн тодотгол хийх нөхцөл байдал хуулийн дагуу үүсээгүй ч бодит байдал тусгайлан бодлого, төлөвлөгөө гаргаж, яаралтай арга хэмжээ авах болсныг харуулж байна. ХҮН намын Зөвлөлөөс гаргаж буй, зөвлөмж, саналыг холбогдох яамд, агентлагууд анхаараасай гэж хүсэж байна.