ХҮН нам 10 жилийн ойгоороо VIII-р Их хурлаа хийж, намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, тэргүүлэгчдээ сонгож намынхаа Үндсэн дүрмээ баталсан. Харин өнөөдөр буюу /2025.12.14/-ний өдөр ХҮН НАМ 10 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРЛАА Төрийн ордонд зохион байгууллаа.
УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг: ХҮН намын ирэх 10 жилийг нам нь хүчирхэгжсэн, нөгөө талаас улс орныхоо хөгжлийн бодлогод илүү их оролцоотой болсон байна гэж тодотгов.
ХҮН нам хөдөө оорон нутаг, нийслэлийн гишүүдийнхээ саналыг тусгаж дүрмээ шинэчлэн, ХҮН намын 10 жилийн ойн баярын VIII-р Их хуралтай давхцаж баталлаа. Үүнийг бид дараагийн 10 жил рүү орж байна гэж харж байна. Эхний 10 жил ХҮН нам байгуулагдаж, оршин тогтнох орон зайгаа олсон. харин ирэх 10 жил НАМ гэдэг институцийн хувьд төлөвшсөн, илүү эрх чөлөө, хүний эрхийг дээдэлсэн дотоод ардчиллыг түгээнэ.

Бид ардчилалд гарц гаргасан 10 жил гэж ярьж байна. Харин ирэх жилүүдэд өөрсдийн хүсэл мөрөөдөл, тэмүүлэлдээ нийцсэн тэр нийгмийг бүтээх үйлсэд оролцож, үр дүнтэй ажиллах 10 жил эхэлж байна гэж харж байгаа Түүнчлэн улс төрийн гуравдагч хүчин болж Засгийн газрын хамтран барилцаж байна. Цаашдаа намын хүний нөөцөө бүрдүүлэх, улсын бодлогод нөлөөлөх хэмжээнд оролцоход бид хичээх ёстой. Үр дүнд нь дараагийн 10 жилд нам нь хүчирхэгжсэн, нөгөө талаас улс орныхоо хөгжлийн бодлогод илүү их оролцоотой болсон байна. Тийм учраас өнөөдөр бид хамтдаа “Хамтдаа бүтээсэн 10жил”-ээ дүгнэж, “Ирээдүйг бүтээх 10жил”-ийн бодлогоо тодорхойлж байна.


Тухайлбал, Эдийн засгийн суурь салбаруудын реформыг зоригтой хийж дуусгана. Эрчим хүчний реформыг гүйцээж, энэ салбарыг экспортын орлого олох боломжийг бүрдүүлнэ. Түүнчлэн Засаг захиргаа нутаг дэвсгэр дэвсгэрийн өөрчлөлт хийж, орон нутагт зах зээлийг үүсгэнэ. Гадаад зах зээлийг нээх замаар үндэсний бизнесүүдийг томруулна. Эдийн засгийн нээлттэй бодлого явуулж гадаадын хөрөнгө хөрөнгө оруулалтад онцгой анхаарна. Төрийн өмчийн компаниудыг сайн засаглалтай олон нийтийн компани болгон төрийн өмчийн хяналтад зайлшгүй байх учиртай энэ тоголцоог бий болгоход анхаарч ажиллана. Татвар нийгмийн даатгалын цогц реформыг хийнэ. Боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулж хүн төвтэй бодлогыг хэрэгжүүлэхэд манлайлж ажиллахаа илэрхийлээд байна.
