#Коммент5 мин унших
Б.Найдалаа: ХҮН нам бол Монголчуудын хүсэл, тэмүүлэл цааш урагшлах итгэл, үнэмшлийн илэрхийлэл

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
#Коммент5 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Энэ үеэр ХҮН намын дарга, Монгол Улсын Шадар сайд Т. Доржханд үг хэлж, УИХ-ын гишүүн Б.Найдалаа болон ХҮН намын анхдагчдын төлөөлөл мэндчилгээ дэвшүүллээ.

УИХ-ын гишүүн Б.Найдалаа, "Намууд маш их гарч ирсэн. Олон поп ч хийсэн, сонгогдсон. Гэхдээ хэзээ ч нийслэл, дүүрэг, аймагт, төлөөлөлтэй болж байгаагүй. Мөн парламентад хоёр дахь удаагаа сонгогдож байгаагүй. ХҮН нам үүн дээр гайхшируулаад яваад байгаа нь бидний сайнд гэхээс илүүтэй нийгмийн болон нийт Монголчуудын хүсэл, тэмүүлэл юм. Тиймээс ХҮН намынхны нуруун дээр Монголчуудын хүсэл тэмүүлэл бас түүх байгаа юм. Үүнийг алдах эрх бидэнд байхгүй. Улс төрийг харахад 3 том үе шат байна. Нэгдүгээрт, дугуйлангийн үе буюу хүрээлэх үе. Нэг ёсондоо цэргээ бэлддэг үе. Хоёрдугаарт, уулгалах буюу хана хэрмийг дайраад хотод нэвтэрдэг үе. Улс төрийн хувьд "попорно,тэмцэнэ, жагсана" гэхчлэн үе байдаг. Бид энэ үеэ давсан. Гуравдугаарт, бид хана хэрэм дотор орсон. Нэг үгээр хэлбэл, засаглах үе буюу засах үе. Энэ гурван үеийг ялгаж чадвал улс төр аль ч шатдаа зөрчил бага байна. Тийм болохоор та бүхэн маань шат шатандаа дор бүрнээ бодоорой. Дээрх гурван үе шатаа андуурч болохгүй.

ХҮН нам аль хэдийн 3 дугаар үе шатдаа орчихсон. Цаашдаа магадгүй бидний үеийнхэн энэ хорвоо дээр байхгүй болсон ч ХҮН нам оршсоор байх болно. Учир нь дээр хэлсэнчлэн Монголчуудын хүсэл тэмүүлэл цаашаа урагшлах итгэл үнэмшлийн илэрхийлэл юм. Монгол Улс монголоороо хөгжих ёстой. Өөрийнхөөрөө хөгжиж, өөрийн загвартай байх ёстой. Монгол ээжүүд, эмэгтэйчүүд “сүү өргөдөг” юм бол сүү өргөдгийг нь шүүмжлэх биш дэмж. Ялгартал нь хөгжүүл. Монгол Улсын нисэх онгоцны буудалд "сүү өргөдөг тавцан" заавал байх ёстой. Битгий ад үз гэсэн үг. Яг үүнтэй адилхан Монгол хүний хүсэл, тэмүүлэл цаад чанарт нь суурилсан бодлогын шийдэл гаргахыг “хүн дээд үзэл” гэж нэрлэдэг байсан. Одоо тэр үзлийн амин сүнс нь хэвээрээ. Нэр, тайлбарыг нь өөрчилж байгаа ч цаанаа бидний үүсгэн байгуулсан Монгол нийгмийн хүсэж буй өөрчлөлт юм" гэсэн юм.
Улс төрийн институцийн хувьд эдийн засгийн суурь реформ хийх үүрэг хамтарсан Засгийн газарт, тэр дундаа ХҮН намд ирсэн. Энэ бол олон жил гээгдсэн эрчим хүчний салбарын шинэчлэлийг зоригтой эхлүүлэх, популизмыг сөрж, эрчим хүчний либералчлалыг хийх хүндхэн ажил бөгөөд ердөө нэг жилийн дотор дотоодын үйлдвэрлэл сэргэж, гаднын хөрөнгө оруулагчид тус салбарт 8 их наяд төгрөгийн санхүүжилт хийх, 10 Гвт цахилгааны үйлдвэрлэлд зориулан 10 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийх шийдвэрээ хөрөнгө оруулагчид гаргажээ.
НЭГ, эдийн засгийн суурь салбаруудын реформыг зоригтой хийж дуусган, эрчим хүчний реформыг гүйцээн хийж, Монгол Улсыг эрчим хүчний хараат бус бие даасан орон болон дунд болон урт хугацаандаа уул уурхайгаас дутахгүй экспортын орлого олох цэвэр эрчим хүчний салбар болгон хөгжүүлнэ
ХОЁР, Засаг захиргаа нутаг дэвсгэр дэвсгэрийн өөрчлөлт хийж, орон нутагт зах зээлийг үүсгэнэ. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлж, эдийн засгийн хөгжүүлгээр хил дагуу биш, аймгийн төвд ойр сумуудаас эхлэн сумдыг нэгтгэж зах зээл үүсгэх замаар орон нутагт ажлын байр бий болон иргэдийн бодит орлогыг өсгөнө.
ГУРАВ, Гадаад зах зээлийг нээх замаар үндэсний бизнесүүдийг томруулна. Монголын газрын доорх болон дээрх нөөцийн давуу талыг ашиглан хөрш орнууд болон бүс нутгийн орнуудтай 2 талын болон олон талын худалдаа хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг байгуулна. Хөрш орнуудын Засгийн газартай ойр ажиллаж, худалдааг хөнгөвчлөх, тээвэр, эдийн засгийн коридоруудыг байгуулах замаар гадаад зах зээлүүдийг холбоно. Олон улсын санхүүгийн байгууллагуудаас хувийн секторт хугацаатай хямд эх үүсвэр татах замаар үндэсний бизнесүүдийг томруулна.
ДӨРӨВ, Эдийн засгийн нээлттэй бодлого явуулж гадаадын хөрөнгө хөрөнгө оруулалтад онцгой анхаарна. Уул уурхай, эрчим хүч, ХАА, аялал жуулчлал, мэдээллийн технологийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг түлхүү татна. Хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн бол өөрчлөхгүй, хуулийг эргэн хэрэглэхгүй, бизнесийг булаахгүй, харин хамгаалах болно.
ТАВ, төрийн өмчийн компаниудыг сайн засаглалтай олон нийтийн компани болгон төрийн өмчийн хяналтад зайлшгүй байх учиртай. Мэдээллийн сүлжээ эрчим хүч дамжуулах сүлжээ, төмөр замын сүлжээ, суурь бүтэц хариуцдаг төрийн өмчийн компаниудаас бусдыг нь хувьчилна, ашиггүйг нь татан буулгана, нэгтгэнэ, нийлүүлнэ. Ингэхдээ богино хугацаанд хараат бус мэргэжлийн багийг тохирч ажиллуулах болно. Дунд хугацаанд дотоодын болон гаднын хөрөнгийн биржид дамжуулан нээлттэй, зөв засаглалтай, олон нийтийн компани болгон өөрчилнө.
ЗУРГАА, Татвар нийгмийн даатгалын цогц реформыг хийнэ. Нэг хэсэг нь татвар төлдөг биш нийтээрээ төлдөг системд орно. Татварын орлогын ДНБ-ий 25%-аас ихгүй байна. АМНАТ-ийн 25%-ийг орон нутгийн хөгжилд үлдэнэ . ЖДҮ-лэл эрхлэгчдийн орлогын татварын нэг хувийг буулган тогтооно. Нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг буцаан олголтгүй нийтээрээ 5% төлдөг системт оруулах болно. Нийгмийн даатгалын 3 шатлах тогтолцоонд бүрэн шилжин шимтгэлийг үе шаттай буулган хуримтлалын тогтолцоо үүсгэж урт хугацааны хөрөнгө оруулалт хийх замаар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ.
ДОЛОО, Боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулж хүн төвтэй бодлогыг хэрэгжүүлнэ. Боловсролын хөрөнгө оруулалтад онцгой анхаарч, чанар, хариуцлага, хүртээмжид суурилсан тогтолцоог үүсгэн, багшийг захиргааны дарамтаас чөлөөлөн мэргэжлийн бие даасан хэлбэрт шилжүүлж, цалин дундаж чинээлэг давхаргын хэмжээнд хүрнэ. Бид зүрх сэтгэл, оюун ухаан, бие бялдрын хүмүүжил төлөвшилтэй Монгол хүнийг бэлтгэхэд боловсролын реформыг хэрэгжүүлнэ. Хөдөлмөрийн зах зээлд мэдлэгүүдийг бэлдэж, судалгаа инновацад суурилсан их сургуулиудыг хөгжүүлнэ. Эрүүл мэндийн тогтолцоог үр ашигт суурилсан үнэлгээ, санхүүжилтийн хэлбэрт шилжүүлэх, эмч, эмнэлгийн ажилтны бодит орлогыг нэмэгдүүлнэ. ЭМД-ын системийг шинэчилж нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, амьдралын чанарыг сайжруулах болно.
НАЙМ, Авлигатай тууштай тэмцэнэ. Монгол төр зүтгэсэнд нь биш, хийрхсэнд нь авлига өгсөнд нь биш авлига авсанд нь хатуу байх ёстой. Хүн ам хулгайн сүлжээг устган хуулийн засаглалыг бэхжүүлнэ. Тендерийг бүтэн цахимжуулж, төрийн компанийг олон нийтэд шилжүүлэх замаар авлигын үр дүн бус учир шалтгаан, суурь тогтолцоог нь устгана.
ЕС, Халамжийг хязгаарлаж зорилтот бүлэгт чиглүүлнэ. Ажлын байр үүсгэх замаар халамжийг эрс буулгана. ЖДҮ баг байгуулж урт хугацаатай бага хүүтэй санхүүжилт олгоно. Халамжийг зөвхөн бага орлоготой зорилтот бүлэгт чиглүүлнэ.
АРАВ, Байгаль ойр ногоон хөгжлийг дэмжинэ.Байгаль дэлхийтэй уусан оршсон хөгжлийн соёлоо хамгаалж уул уурхай, нөхөн сэргээлт, ногоон эрчим хүч, ногоон эдийн засгийг бусад улсуудад загвар болгон хөгжүүлэн дэмжих болно. Эрхэм Хүн намын 8 дугаар Их хурлын төлөөлөгчид гоё сайхан амлалт биш харин эдийн засгийн бодит үр дүнд чиглэсэн энэхүү бодлогыг хамтдаа хэрэгжүүлж ирээдүй үедээ хөгжсөн Монгол Улсыг төлөөлөн өгөх нэр хүндтэй үүргийг хамтдаа бүтээе.