#Коммент2 мин унших
Л.Энхнасан: Хүнд ээлтэй, хүний хөгжлийн бодлогыг бүх салбарт хэрэгжүүлэхэд манлайлан ажиллана

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
#Коммент2 мин унших

Сэтгүүлч Ц.Соёлмаа
ХҮН нам 10 жилийн ойгоороо VIII-р Их хурлаа хийж, намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, тэргүүлэгчдээ сонгож намынхаа Үндсэн дүрмээ баталсан. Харин өнөөдөр буюу /2025.12.14/-ний өдөр ХҮН НАМ 10 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРЛАА Төрийн ордонд зохион байгууллаа.

УИХ-ын гишүүн Л.Энхнасан:
ХҮН нам бодлогын нам, тийм учраас Засгийн газарт хамтарч оролцсон. Энэ хүрээн хүндээ ээлтэй, хүний хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа юм. Тухайлбал, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүчний салбарт реформ хийх, бусад салбаруудыг хөгжүүлэх чиглэлд бодлого гаргаж ажиллаж байна. Арван жилийн түүхтэй ХҮН намд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын ахиц, дэвшил чамлахааргүй байлаа. Манай нам парламентад 2020 онд 1 гишүүнтэй байсан бол 2024 онд 8 гишүүнтэй болж өргөжлөө.
Тухайлбал, Эдийн засгийн суурь салбаруудын реформыг зоригтой хийж дуусгана. Эрчим хүчний реформыг гүйцээж, энэ салбарыг экспортын орлого олох боломжийг бүрдүүлнэ. Түүнчлэн Засаг захиргаа нутаг дэвсгэр дэвсгэрийн өөрчлөлт хийж, орон нутагт зах зээлийг үүсгэнэ. Гадаад зах зээлийг нээх замаар үндэсний бизнесүүдийг томруулна. Эдийн засгийн нээлттэй бодлого явуулж гадаадын хөрөнгө хөрөнгө оруулалтад онцгой анхаарна. Төрийн өмчийн компаниудыг сайн засаглалтай олон нийтийн компани болгон төрийн өмчийн хяналтад зайлшгүй байх учиртай энэ тоголцоог бий болгоход анхаарч ажиллана. Татвар нийгмийн даатгалын цогц реформыг хийнэ. Боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулж хүн төвтэй бодлогыг хэрэгжүүлэхэд манлайлж ажиллана.
