#Коммент2 мин унших
Ирэх жил Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд 33.3 тэрбум төгрөгийн 16 төсөл, хөтөлбөр улсын төсвөөр хэрэгжинэ

Монгол Улсын Их Хурлын 126 гишүүнтэй шинэ бүрэлдэхүүн хоёр дахь удаагаа улсын үндсэн төсвийг баталлаа. Энэ оны баталсан төсөв хориггүйгээр албажиж байна.
Ирэх оны төсвийг батлахдаа олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх, цахим санал асуулга зохион байгуулах зарчмаар, иргэд олон нийтийн санаа бодлыг тусгаснаараа онцлог байв.
Иргэдийн саналыг үндэслэн үндэсний хэмжээний чухал шийдлүүд гаргасан нь
Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 дахин,
Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг 2 дахин нэмэгдүүлсэн явдал байв.
Ирэх оны төсөвт тусгасан онцлог заалтууд
Багш нарын үндсэн цалинг ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс 742.0 мянган төгрөгөөр,
11 дүгээр сарын 1-нээс 2,8 сая төгрөгт хүргэхээр тооцож 518,620.2 сая төгрөгөөр,
Эмч, эмнэлгийн байгууллагын ажиллагсдын цалинг 15 хувиар нэмэгдүүлэхэд зориулж 1,9 сая төгрөгөөр,
Ахмад настны тэтгэврийг 8.6 хувь болгон нэмэгдүүлэхэд зориулж, 145,000.0 сая төгрөгөөр,
Хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр, хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмжийг тус тус 20 хувиар буюу сард 80.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцож 29,300.0 сая төгрөгөөр гэхчлэн нийт 969,119.5 сая төгрөгөөр зардлууд нэмэгджээ.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл тойргийн иргэдийнхээ санал хүсэлтийг бодит ажил болгохыг эрмэлзэж, 10 дугаар тойргоос сонгогдсон гишүүдийн хамт Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 33.3 тэрбум төгрөгийн 16 төсөл, арга хэмжээг 2026 онд хэрэгжүүлэхээр батлууллаа.
Үүнд:
Сургууль, цэцэрлэгийн барилга, өргөтгөлийн ажил
Эрүүл мэндийн байгууллагын дэд бүтэц, тоног төхөөрөмжийн шинэчлэл
Дэд бүтцийн төсөл хөтөлбөр багтаж байна.
Тэрбээр “Цаашид эдгээр төсөл арга хэмжээ болон улсын төсвийн хэрэгжилтийг олон нийтэд ил тод мэдээллэж, төсвийн зарцуулалтад хяналт тавьж ажиллах болно” гэдгээ Н.Батсүмбэрэл гишүүүн илэрхийллээ.
10-р тойрог буюу Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт ирэх онд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийн дэлгэрэнгүй




Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн









