#Тойрог1 мин унших
Төлөөлөгч хөтөлбөр говийн бүсэд үргэлжилж байна

УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат: АН-ын дэргэдэх АЭХ-ноос зохион байгуулж буй Төлөөлөгч хөтөлбөрт Говийн бүсийн 4 аймгаас оролцож, орон нутгаа хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж буй манлайлагч эмэгтэйчүүддээ баяр хүргэж, амжилт хүсье!
Төлөөлөгч хөтөлбөрийн зорилго:
Орон нутгийн эмэгтэй төлөөлөгчдийн манлайллыг хөгжүүлэх, шийдвэр гаргах түвшинд оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эмэгтэй төлөөлөгчдөд зориулсан сургалтыг Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо хэрэгжүүлж байна.

- Говийн бүсийн сургалт:
2025 оны 11-р сарын 29–30-нд - Дундговь аймаг, Мандалговь хотод зохион байгуулагдаж байна.
- Говьсүмбэр
- Дорноговь
Дундговь
Өмнөговь


Эдгээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ардчилсан намаас сонгогдсон 137 эмэгтэй төлөөлөгч оролцож байна. Үүнээс 50 төлөөлөгч Дундговь аймгаас хамрагдаж байгаа нь онцлог юм.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
