#Тойрог1 мин унших

Дундговь аймгийн Сайнцагаан суманд ажиллалаа

Дундговь аймгийн Сайнцагаан суманд ажиллалаа

УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэдтэй Төв халхын дуулалт бүжгийн театрт говийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн хамт уулзалт зохион байгуулж, иргэдийн асуултад хариулан, саналыг нь сонслоо.


Уулзалтын үеэр 2024 оны намрын чуулган, 2025 оны хаврын чуулганы хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудынхаа тайланг танилцуулж, бодлогын түвшний мэдээллийг хүргэлээ. Сайнцагаан сумын иргэд дараах саналуудыг онцлон хэлж, бидэнтэй нээлттэй ярилцав. Үүнд:

Дундговь аймгийн Сайнцагаан суманд ажиллалаа
Дундговь аймгийн Сайнцагаан суманд ажиллалаа

Бага тэтгэвэртэй иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх нь зөв ч өндөр шимтгэл төлж тэтгэвэр авч буй иргэдийн эрх ашиг хохирохгүй байх хэрэгтэй гэсэн байр суурь;

  • Ковидын үед батлагдсан Хэмнэлтийн тухай хуулийг хүчингүй болгох шаардлага;
  • Уул уурхайн ашиглалтыг орон нутагт ээлтэй, иргэдэд өгөөжтэй байлгах бодлогыг шаардах;
  • УИХ-ын гишүүд болон орон нутгийн удирдлагууд гар нийлж, уялдаа холбоотой ажиллахыг хүссэн иргэдийн саналуудыг хүлээн авлаа.

    Дундговь аймгийн Сайнцагаан суманд ажиллалаа

    Иргэдийнхээ дуу хоолойг бодлогын шийдвэрт тусгахын төлөө цааш хэрэгжүүлэн ажиллана.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Дундговь аймагХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025
  2. 2024
  3. 2021
  4. 2020