#Тойрог1 мин унших
Дундговь аймгийн Луус суманд ажиллаж байна

УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат Говийн бүсээс сонгогдсон гишүүдийн хамт Дундговь аймагт ажиллаж байна.
Уулзалтаар иргэд олон чухал асуудлыг хөндөж, дараах чиглэлүүдэд анхаарал хандуулах шаардлагатай байгааг онцлов:


• Өвөлжилт хүндрэхийн зэрэгцээ шатахууны хомсдол малчдад томоохон дарамт болж байна. Отор нүүдэлтэй энэ үед шатахууны хүртээмж, хангалт тасалдах асуудлыг шийдвэрлэх шаардлагатай.
• Орон нутагт ажиллах боловсон хүчний дутагдал байсаар байна. Тэдний ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах бодит дэмжлэг, урамшууллын бодлого хэрэгтэй байна.
• Төсвийн хэмнэлттэй холбоотойгоор ЭМД-ын санхүүжилт буурч, сумын эрүүл мэндийн төв хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсжээ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах шаардлагатай байна.
• Их, дээд сургуулийн төлбөр өндөр, орон нутгийн залуусын боломж хумигдаж байна. Тиймээс орон нутагт эрэлт хэрэгцээтэй мэргэжил олгох их, дээд сургуулийн салбар байгуулах боломжийг судлах хэрэгтэй байгаа зэрэг саналууд гаргаж байна.

Сэтгүүлч Ц.Соёлмаа
