#Тойрог1 мин унших
Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын иргэдтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат болон Говийн бүсээс сонгогдсон гишүүд орон нутагт ажиллаж байна. Дэлгэрхангай сумын удирдлагууд иргэдээсээ хамгийн чухал асуудлуудыг эрэмбэлэн тодорхойлж, дараах хүсэлтүүдийг албан ёсоор гардууллаа.
Үүнд:
• Сумын төвийн засмал замын төсөл
• Ахмадын амралт, сувиллын барилгыг дуусгах төсөв
• Шинээр ашиглалтад орох Соёлын төвийн тоног төхөөрөмжийн шийдэл
• 4-р багийг үүрэн холбооны сүлжээгээр хангах асуудал
Мөн эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэг зэрэг байгууллагууд өөрсдийн санал, хэрэгцээ шаардлагыг УИХ-ын гишүүдэд танилцууллаа.


Иргэдийн зүгээс:
• Суманд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх
• Цагаан дэлийн боомтыг нээхийг дэмжихгүй байгаа
• Мал аж ахуйн салбарт олон жил ажилласан ахмадуудыг шагнаж урамшуулах
• Төрийн алба хэт томорч байгаа, хэмнэлтийг орон нутгаас эхлэх шаардлагатай зэрэг саналууд хэлж байв.


Уулзалтын үйл ажиллагааг улам бүр өрнүүн, урамтай болгож, иргэд-төлөөлөгчдийн харилцааг дэмжсэн соёл урлагийн тоглолт үнэхээр сайхан болсон бөгөөд оролцсон уран бүтээлчид, сурагчид, байгууллагуудын хамт олонд халуун талархал илэрхийлье.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
