Байр суурь1 мин унших
Д.Ганмаа: Хууль сахиулагчид гэр бүлийн хүчирхийллийн талаар ямар мэдлэг ур чадвартай хүмүүс байдаг вэ?
УИХ-ын чуулганы /2025.12.04/-ны өдрийн хуралдаанаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
УИХ-ын Д.Ганмаа:
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4 дэх хэсэг дээр хүүхдийн болон гэр бүлийн гишүүдийн эрх, эрх чөлөөг хязгаарласан зохицуулалт гээд болчихсон байна. Ийм учраас хүчирхийлэлтэй холбоотой, шинжтэй байвал заавал нотлох баримт шаардахгүй. Жишээлбэл, шүүх эмнэлгийн гэх мэтчилэн зүйлүүд орсон мөртөө яг тодорхойлсон заалт, зүйл энд ороогүй. Энийг шаардахгүй байх талаар хохирогчид илүү ээлтэй байдлаар шийдэхийн тулд тусгайлсан заалт байвал их зүгээр санагдаад байна.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан


