Үйл явдал1 мин унших
1800-1363 тусгай дугаараар өдөрт 500-600 дуудлага хүлээн авна

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нар ЭМДЕГ-ын "Хэрэглэгчтэй харилцах төв"-ийн үйл ажиллагаатай танилцав.
Тус төв нь эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх төрлийн мэдээ мэдээлэл, зөвлөгөөг биечлэн ирсэн иргэдэд болон 1800-1363 тусгай дугаараар шуурхай үзүүлж байна.
1800-1363 тусгай дугаарт 25 үйлчлүүлэгч нэгэн зэрэг холбогдох боломжтой ба өдөрт 500-600, жилд 80-120 мянга гаруй дуудлага хүлээн авдаг.
Иргэн-даатгуулагч та бүхэн эмийн хөнгөлөлт, гэрээт байгууллага, шимтгэл төлөлт, хувь хэмжээ, хэрхэн төлөх заавар гээд ЭМД-тай холбоотой бүх мэдээллийг тус төвийн лавлах утсаар шуурхай авах боломжтой.


Эх сурвалж:
Эрүүл мэндийн яам
