Байр суурь2 мин унших

П.Батчимэг: Ямар судалгаан дээр үндэслэж ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллах хүсэл сонирхолтой иргэдийн тоо буурсан гэж гаргасан бэ?

УИХ-ын чуулганы /2025.12.12/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн П.Батчимэг:

Цар хүрээний хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн дараа орохоор ийм том хууль. Энэ Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дээр сумын ИТХ-ын төлөөлөгчдийн 3/1 нь хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болно гэж заагаад өгчихсөн байгаа юм. Энэ зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчиж байна. Хууль санаачлагч үндэслэлээ тайлбарлачихсан. Хэрэв энэ үндэслэлийг үнэхээр Үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзвэл энэ заалтаа бариад ҮХЦ-д хандаж болох юм биш үү?

Хуулийн төслийг боловсруулах зайлшгүй шаардлага байгаа юм байна. Тэгэхээр аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллах хүсэл сонирхолтой иргэдийн тоо сүүлийн үед маш их буурсан. Боловсон хүчний дутагдалд орсон гэж та тайлбарласан. Гэтэл 50-100 мянган хүнтэй аймгууд, 100,300, 400 мянган хүн амтай нийслэл хотын дүүргүүд, 1 сая хүн амтай нийслэл Улаанбаатар хотод ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллах хүнгүй болчихсон гэдэгт хэр их итгэл үнэмшилтэй байна. Ямар тооцоо судалгааг үндэслэж ийм практик шаардлага байна гэж үзсэн юм бол. Эсвэл өнөөдөр аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ, нутгийн захиргааны байгууллагад одоо ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдыг ИТХ-ын төлөөлөгч болгох улс төрийн албан тушаалтан бодлого бас яваад байгаа юм болов уу?

П.Батчимэг: Ямар судалгаан дээр үндэслэж ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллах хүсэл сонирхолтой иргэдийн тоо буурсан гэж гаргасан бэ?

Сэтгүүлч Ц.Соёлмаа

УлстөрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2014
  7. 2011
  8. 2008