Байр суурь1 мин унших
Ж.Галбадрах: Судалгааны их сургуулиудынх хуулийг Боловсролын яам хэзээ оруулж ирэх вэ, манай улсад судалгаанд суурилж хийх ажил их байна!
УИХ-ын чуулганы /2025.12.12/-ны өдрийн хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах:
Төрийн бодлогоор их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаа дэмжиж ажиллахад энэ их тус нэмрээ өгнө. Энэ бол эхлэл гэж хүлээж авч байгаа. Их, дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний байгууллагууд, хүрээлэнгүүд хөгжих боломж нь нээгдэнэ. Хуульд орж буй хамгийн дэвшилттэй зүйл нь манай эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиуд тендерт оролцоход давуу байдал болж байгаа. Гүйцэтгэлийн баталгаа, тендерийн баталгаа зэргийг нь хөнгөлж өгч байна. Энэ бол сайшаалтай гэхдээ үүнийг дагаад сөрөг зүйл үүсэх вий. Хувийн компаниудын лобби орчихвий, тендерийн хуультайгаа зөрчилдөж байгаа юу?
Төрийн өмчийн их, дээд сургуулиуд гэж заачихсан байгаа. Хувийн их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллаж байгаа эрдэмтэн судлаачдын оролцоо, эрх ашиг хумигдах тал байх уу. Нөгөө талаас зөвхөн төсвөөр тендер зарлаж хийхдээ, хувийн хэвшлийнхний зарлаж буй тендерт их, дээд сургууль эрдэмтэн судлаачдаа оролцуулах боломж хэр нээлттэй байгаа вэ? Манай улс шат дараалалтай явахад судалгааны их сургуулиудынхаа хуулийг Боловсролын яамнаас хэзээ оруулж ирэх вэ. Манай улсад судалгаанд суурилж хийх ажил их байна.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

