Үйл явдал1 мин унших
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр олон улсын сайн туршлагын талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааг ярилцлаа

BWI / Барилга, Модны Ажилчдын Олон Улсын Холбоо/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Альберт Эмило, BWI-ийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгч Аполинар Донг, МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир, Монголын Барилгачдын ҮЭ-үүдийн Холбооны дарга Б.Батцогт нарыг /2025.12.12/-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр олон улсын сайн туршлагын талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааг ярилцлаа.
Миний бие уулзалтын эхэнд манай улсын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн статистик, үйлдвэрлэлийн ослын түвшин, хууль эрх зүйн шинэчлэлийн явцын талаар мэдээлэл танилцууллаа.
BWI-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Альберт Эмило Монгол Улсын барилгын салбарын хөдөлмөрийн нөхцөл, ажилчдын аюулгүй байдал, эрхийн хамгааллын чиглэлд олон улсын байгууллагын зүгээс хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
Эх сурвалж:
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам



