Үйл явдал1 мин унших

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгууллаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгууллаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгууллаа. 
Манай салбарт нийт 4,800 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. Тэдний төлөөлөл болсон 21 аймаг, 9 дүүргийн 175 удирдах ажилчидтайгаа зөвлөгөөнөө хийж, энэ оны ажлаа дүгнэж, цаашдын зорилт, бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан ажлуудаа хамтран хэлэлцлээ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгууллаа

“Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д 10 үндэсний үр дүнг тодорхойлсон.

Үүнээс 3 нь манай салбарын гүйцэтгэлээс шууд хамаарна. Үүнд:

• Хүний хөгжлийн индексийг 0.756 → 0.813 болгох

• Зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, дундаж давхаргыг 20%-иар өсгөх

• Нийгмийн сайн сайхан байдлын үзүүлэлтийг 20%-иар нэмэгдүүлэх

Эдгээр зорилтыг амжилттай биелүүлэхийн тулд салбарын бүх шатанд уялдаа холбоо, манлайлал, бодит үр дүнд чиглэсэн хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг онцоллоо.

Мэдээлэл, технологид суурилсан, хүртээмжтэй, ил тод үйлчилгээний экосистемийг бүрдүүлэх нь манай салбарын чухал зорилтууд нэг. Иргэд ямар нэг хүний оролцоо шаардахгүйгээр, шууд, шударга, хялбараар төрийн үйлчилгээг авдаг байх хэрэгтэй. Тиймээс иргэдэд хүрэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад салбарын бүх удирдлагууд хариуцлагатайгаар ажиллахыг чиглэл болголоо.

Хөдөлмөр эрхлэлтХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2018
  3. 2017
  4. 2012