Үйл явдал2 мин унших
2025 оны Намын Онцлох Улстөрчөөр УИХ-ын гишүүн Б.Жаргалан шалгарлаа

2024 оны сонгуулиар Ардчилсан намаас сонгогдон эмэгтэйчүүдийн оролцоо, ардчиллын үнэт зүйлсийг бодитоор дэмжиж, өөрийн тууштай байр суурь, хандлагаараа олон хүний итгэлийг хүлээж ирсэн УИХ-ын гишүүн, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан 2025 оны Намын Онцлох Улстөрчөөр шалгарлаа.
Жаргалан гишүүн өнөөдөр УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дэд дарга бөгөөд Аюулгүй байдал, гадаад бодлого болон Эдийн засгийн байнгын хороодод идэвхтэй ажиллаж, эмэгтэйчүүдийн дуу хоолойг бодлогын түвшинд тасралтгүй хүргэж байгаа.
Бидний хувьд хамгийн үнэ цэнтэй нь түүний эмэгтэйчүүддээ хандах хандлага, итгэл, урам зориг юм. 2025 онд 21 аймгийн бүх сумдын ИТХ дахь эмэгтэй төлөөлөгчдийг нэгтгэсэн “Төлөөлөгч хөтөлбөр”-ийг орон даяар амжилттай хэрэгжүүлж, эмэгтэй манлайлагчдыг мэдлэг, туршлага, өөртөө итгэх итгэлээр нь улам хүчирхэгжүүлж чадсан.
Хууль тогтоох ажлын хүрээнд Жаргалан гишүүн дангаараа болон бусад гишүүдтэй хамтран 10 хуулийн төсөл санаачлан боловсруулсан бөгөөд тэдгээрээс онцгойлох нь Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санаачилга байлаа. Энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Тулгар төрийн ой, Их Монгол Улс, Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Ардын хувьсгал, мөн Ардчилсан хувьсгалын ойг Улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэх болсон нь Ардчиллын үнэ цэн, түүхэн аялгууг ирээдүйд улам тод дуудуулах чухал алхам болсон билээ.
2025 оны Намын Онцлох Улстөрчөөр тодорсон эрхэм гишүүн Б.Жаргаландаа Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны нийт гишүүдийнхээ өмнөөс чин сэтгэлийн гүн талархал, халуун баярыг өргөн хүргэе.
Таны эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөөх тууштай зүтгэл, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалан дэмжих итгэл сэтгэл, бүсгүйчүүдийн дуу хоолойг төрийн бодлогод тод сонсогдуулж ирсэн манлайлал бид бүхэнд урам зориг, итгэлийн гал асааж байна.
