2 мин унших

СХД-ийн Эрүүл мэндийн төвийн түүхт 70 жилийн ой тохиож байна

СХД-ийн Эрүүл мэндийн төвийн түүхт 70 жилийн ой тохиож байна

УИХ-ыг гишүүн Н.Алтаншагай Нийслэл хотынхоо томоохон бүрэлдэхүүн болж, өдрөөс өдөрт хөгжин дэвжиж буй Сонгинохайрхан дүүргийн хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах их үйлсэд зүтгэж буй Эрүүл мэндийн төвийн үе үеийн эрдэмтэн, доктор, эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудад ойн мэндчилгээ дэвшүүллээ. 

Одоогоос 70 жилийн тэртээ 1955 онд Хорооны хүн амыг эмнэлгийн тусламжаар үйлчлэх зорилгоор түүхий эдийн баазын дэргэд хүний бага эмчийн салбар эмнэлэг байгуулагдаж, салбарын эрхлэгч бага эмчээр Содном, их эмчээр Буянт нар ажиллаж байсан нь өнөөдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн анхны суурь тавигдаж байсан түүхтэй.

СХД-ийн Эрүүл мэндийн төвийн түүхт 70 жилийн ой тохиож байна

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв нь өнөөдрийн байдлаар Өнөр бүс болон Баянхошуу бүсийн 171,000  хүн ам болон түр оршин сууж буй 11’000 орчим хүн амд Лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 343,000 хүн амд үзүүлж буй томоохон эмнэлэг болон өргөжөөд байна.

Мөн Өрхийн эрүүл мэндийн төвд 600 гаруй, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

Энэ амжилтаас харахад Эрүүл мэндийн төвөөр овоглодог үе үеийн удирдлага, эрдэмтэн, доктор, эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл билээ.

СХД-ийн Эрүүл мэндийн төвийн түүхт 70 жилийн ой тохиож байна

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай “Өнгөрсөн 2020-2024 онд дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа дүүргийнхээ эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад  төсөв дээр 2 тэрбум төгрөг тавиулж Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвд засвар үйлчилгээг хийлгэж, тоног төхөөрөмжөөр ханган ажилласан. Тус хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн төв бүтэн засварт орж, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдон иргэдэд үйлчилж байгаад баяртай байна.  Мөн дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, төлөөлөгч нар эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг жил бүр төсөвт тавиулж шинэчлэлийг хийсээр байна” гэв.

Салбарын шинэчлэлХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2014
  4. 2013
  5. 2012