Байр суурь1 мин унших
П.Сайнзориг: Тусгай, энгийн зөвшөөрлөөс гадна мэдэгдэл гэдэг шинэ зүйл нэмэгдэж байгаа нь ухралт!
УИХ-ын чуулганы /2025.12.26/-ны өдрийн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
2002 онд баталсан хуулийн араас явж батлуулаад, хүндрэл бэрхшээл, сайжруулах зүйлийг нь 3 жил дотроо оруулж ирээд, сайжруулах гээд явж буй нь хамгийн сайн жишиг. Бид урьд нь хууль батлаад мартчихдаг. Тэгээд хандлагууд байдаг юм. Энэ хуулийг түрүү жил баталсан энэ жил хүрч болохгүй гэдэг хандлага байдаг. Тухайн хуульд алдаа гарсан бол дор нь засах ёстой. Ингэхийн тулд байнгын ажиллагаатай парламент байж байгаа. Энэ хандлагыг бид анхаарч эвдэж өөрчилж магадгүй. Өчигдөр баталсан хууль байж болно, алдаа байж, бизнест хүндрэл учруулж байвал өнөөдөр оруулж ирээд засах ёстой. Энэ бол сайн жижиг.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар зөвхөн иргэд, ААНБ-д тусгай зөвшөөрөлтэй эсвэл энгийн зөвшөөрөлтэй гээд бусад үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх боломжтой. Гэтэл энэ хуулийн нэмэлт өөрчлөлт дээр бид нар жоохон ухрах гээд байна. Тусгай зөвшөөрөл энгийн зөвшөөрлөөс гадна мэдэгдэл гэдэг зүйлтэй болчихлоо. Уг нь энэ мэдэгдэлтэй, мэдэгдэлгүйгээс үл хамаараад бизнесийг эрхлэх нь зөв. Энэ эрх чөлөө, эрх нь байгаа.
Сэтгүүлч Ц.Соёлмаа






