Үйл явдал1 мин унших

АЭХ 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэв

АЭХ 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэв
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Ардчилсан намын төв байранд хуралдлаа. 

Хурлаар 2025 оны үйл ажиллагааны тайланг дүгнэж, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв. 2025 оны үйл ажиллагааны тайланг УИХ-ын гишүүн, АЭХ-ны ерөнхийлөгч Б.Жаргалан, 2026 оны төлөвлөгөөг АЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Номингэрэл танилцуулсан бөгөөд гишүүд холбооны үйл ажиллагааг тэлэхэд чиглэсэн олон ажил хэрэгч санал дэвшүүллээ.

2025 онд АЭХ-оос хэрэгжүүлсэн томоохон ажлуудаас дурдвал, улсын хэмжээнд Ардчилсан намаас сонгогдон ажиллаж буй нийт 980 сумдын төлөөлөгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах, харилцан туршлага солилцох зорилго бүхий "Төлөөлөгч" хөтөлбөрийг бүсчилсэн байдлаар амжилттай зохион байгуулахын зэрэгцээ аймаг дүүргийн салбар холбоодын үйл ажиллагааг дэмжих зорилгоор тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. Мөн Азийн эмэгтэй парламентчдын бүлгийн 2025 оны чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулжээ.

2025 онд Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны үйл ажиллагааг дэмжин, хамтран ажилласан УИХ-ын гишүүд, Ардчилсан нам, аймаг орон нутгийн намын байгууллагууд, ҮБХ-ны гишүүд болон бусад хамтрагчид, мөн бидний байнгын түнш, дэмжигч Конрад Аденауэрын Сангийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

АЭХ 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцэв

Эх сурвалж:

АН-ын бүлэг

Ардчилсан намХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2014
  2. 2012
  3. 2009