Үйл явдал1 мин унших
ЭМЯ: Эмийн үнийн хяналтыг иргэдийн гарт оруулав

Манай улсад 3,800 гаруй нэр төрлийн эм худалдаалагддаг. Үүний 90 орчим хувийг нь импортоор худалдан авдаг.
2024 оны 04 дүгээр сард “Эмийн сонсгол” хийх үеэр хамгийн их хөндөгдсөн асуудал бол чанар муутай эмийг өндөр үнээр зарж байгааг цэгцэлж, хяналттай болгох иргэдийн шаардлага байсан юм.
https://em.hdc.gov.mn/ цахим системийг 10 дугаар сард хэрэглээнд нэвтрүүлж, 2605 эмийн сангийн байршил, Монгол улсад бүртгэлтэй нийт эмийн жагсаалтаас худалдаанд идэвхтэй ашиглагдаж байгаа 2565 эмийн үнийн мэдээллийг ил тодоор байршуулаад байна.
Эмийн үнэ ил болсноор зохиомол хөөргөдлийг арилгаж, эмээс үүдэлтэй иргэнд очих эдийн засгийн дарамтыг бууруулах бодлого хөрсөнд хэрэгжиж эхлэв.
Уг системийг хэрэглэснээр зөвхөн эмийн үнэ, эмийн сангийн байршлыг хараад зогсохгүй эмийг хэрэглэх заавар, хориглох заалт, орц найрлага, тун хэмжээ, үйлдвэрлэгч улс, гарал үүслийн мэдээллийг монгол хэл дээр авдаг болов. Мөн эмчийн бичиж өгсөн эмийг ямар ижил төстэй эмээр орлуулан хэрэглэж болох сонголтуудыг ч оруулж өгөөд байна.
ЭМЯ-ны онцлох 10 ажил
Эх сурвалж:
Эрүүл мэндийн яам
