#Коммент1 мин унших

Н.Учрал: Иргэдээ "Санхүүгийн дарамтаас ЧӨЛӨӨЛЬЕ”

Н.Учрал: Иргэдээ "Санхүүгийн дарамтаас ЧӨЛӨӨЛЬЕ”

УИХ-ын дарга Н.Учрал "Чөлөөлье" санаачилгыг дэвшүүлж буйгаа зарласан. Энэ  санаачилгын хүрээнд сэргээгдэх эрчим хүч нэвтрүүлэхэд чөдөр, тушаа болсон 14,15 зөвшөөрлийг 7 хоногийн дотор цуцална. Иргэн нарны хавтан суурилуулахад техникийн нөхцөл шаарддаг нүсэр бичиг, цаасыг хална. Алтан нар илчээ харамгүй хайрлаж байхад журамлаж, зөвшөөрөл болгоод хүнд суртал үүсгэж болохгүй. Иргэн, бизнес эрхлэгчдийн цаг, боломжийг хулгайлж буй саад бол хүнд суртал гэдгийг илэрхийлсэн. 

Түүнчлэн тэрбээр "Санхүүгийн дарамтаас ЧӨЛӨӨЛЬЕ. “Бүртгэл” нэртэй зөвшөөрөл бол зүсээ хувиргасан хүнд суртал. Иргэдийг чирэгдүүлж, бизнесийг дарамталж байна. Банк, ББСБ-ууд хамаарал бүхий лизинг, ломбардыг давхар ажиллуулж, иргэдийг аппликэйшнээс аппликэйшн рүү дамжуулан өр, лизингийн гинжинд оруулж байна. Энэ бол зах зээл биш далд мөнгө хүүлэлт. Хуулийн цоорхойг хааж, давхар санхүүгийн сүлжээг цэгцэлж, иргэдийн эрх ашгийг хамгаална" гэв. Мөн иргэдийг өөрт тулгарч буй асуудлаа нээлттэй илэрхийлж, "Чөлөөлье" санаачилгад нэгдэхийг уриалаад байгаа юм.

Н.Учрал: Иргэдээ "Санхүүгийн дарамтаас ЧӨЛӨӨЛЬЕ”

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Эдийн засаг, ХудалдааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2016
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2008