#Коммент2 мин унших

Х.Нямбаатар: Ухаалаг систем, цахилгаан машины цэцэглэглэлт, тусгай хэрэгцээт иргэнд хүртээмжтэй шийдэл бүхий Урт цагааны далд зогсоол, үйлчилгээний төвийг улсын комисс хүлээн авлаа

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, иргэдийн саналаар далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьсан билээ.
Улмаар 2025 оны наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтыг ашиглалтад хүлээлгэн өгсөн. 

Харин одоо далд зогсоол, гурван давхар үйлчилгээний төвийг улсын комисс хүлээж авлаа.

Зогсоолд 109 машин байрлах боломжтой. Тусгай хэрэгцээт иргэнд зориулсан автомашины зогсоол, цахилгаан машины цэнэглэгчтэй авто зогсоол, сул зогсоолын мэдээллэл авах ухаалаг системийг шийдэж өгснөөрөө онцлогтой.

Мөн гурван давхар үйлчилгээний төвд жуулчдад зориулсан төрөл бүрийн үйлчилгээ, бэлэг дурсгал, үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн худалдаалах, кофе шоп, зоогийн газар зэрэг үйлчилгээ явуулах аж. Дээд давхартаа террастай учраас дулааны улиралд зоогийн газар ажиллуулвал тохиромжтой гэнэ. Ингэхдээ архитектур дизайны өвөрмөц, орчин үеийн шийдлийг уламжлалт хээ угалз зэрэг үндэсний хэв маягтай хослуулан барьжээ.

Давхар болгонд ариун цэврийн өрөө байрлах бөгөөд тусгай хэрэгцээт иргэнд зориулсан ариун цэврийн өрөөг шийдэж өгчээ.

Х.Нямбаатар: Ухаалаг систем, цахилгаан машины цэцэглэглэлт, тусгай хэрэгцээт иргэнд хүртээмжтэй шийдэл бүхий Урт цагааны далд зогсоол, үйлчилгээний төвийг улсын комисс хүлээн авлаа

Хотын дарга Х.Нямбаатар: Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээндээ бүх салбарын бизнес эрхлэгч, дотоодын аж ахуйн нэгжээ дэмжиж ажиллана. 32-ын тойрогт хуучин “Урт цагаан”-ыг зориулалтаар нь барьж байгаа. Аливаа ажил эхлэхдээ эсэргүүцэлтэй тулгардаг ч ингээд үр дүнд хүрч байна. Хамгийн чухал нь Урт цагааны үйлчилгээний төвд ажлын байрууд шинээр бий болно. Шинэ барилгын ойр хавийн барилгууд гадна фасадаа шинэчлэх зэргээр хотын соёлд өнгө нэмэхийг уриалж байна” гэлээ.

Х.Нямбаатар: Ухаалаг систем, цахилгаан машины цэцэглэглэлт, тусгай хэрэгцээт иргэнд хүртээмжтэй шийдэл бүхий Урт цагааны далд зогсоол, үйлчилгээний төвийг улсын комисс хүлээн авлаа
Х.Нямбаатар: Ухаалаг систем, цахилгаан машины цэцэглэглэлт, тусгай хэрэгцээт иргэнд хүртээмжтэй шийдэл бүхий Урт цагааны далд зогсоол, үйлчилгээний төвийг улсын комисс хүлээн авлаа
Х.Нямбаатар: Ухаалаг систем, цахилгаан машины цэцэглэглэлт, тусгай хэрэгцээт иргэнд хүртээмжтэй шийдэл бүхий Урт цагааны далд зогсоол, үйлчилгээний төвийг улсын комисс хүлээн авлаа
Х.Нямбаатар: Ухаалаг систем, цахилгаан машины цэцэглэглэлт, тусгай хэрэгцээт иргэнд хүртээмжтэй шийдэл бүхий Урт цагааны далд зогсоол, үйлчилгээний төвийг улсын комисс хүлээн авлаа

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Дахин төлөвлөлтХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2025
  2. 2015