Үйл явдал1 мин унших

“Бизнес ба боломж" сэдэвт санал солилцох уулзалт болов

“Бизнес ба боломж" сэдэвт санал солилцох уулзалт болов

Төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Бизнес ба боломж” сэдэвт санал солилцох уулзалт өнөөдөр /2025.11.07/ боллоо. 

“УЛААНБААТАР ОРОН СУУЦЖУУЛАЛТ” ХХК-ИАС БАРИЛГЫН САЛБАРЫН 99 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД “БИЗНЕС БА БОЛОМЖ” САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ НЬ ЭНЭ ЮМ.

Барилгын салбарын 99 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК нь Porsche Улаанбаатар төв, “Блүүм технологи” ХХК, “Трү ти ар си” ХХК-тай хамтран 2025 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр “Бизнес ба боломж” сэдэвт санал солилцох уулзалтыг зохион байгуулав.

Уулзалтад Нийслэлийн захиргааны болон инженерийн дэд бүтцийн байгууллагуудын төлөөлөл, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган дахин барих төслийн гүйцэтгэгч компаниуд, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн удирдлагын баг оролцов.

“Бизнес ба боломж” сэдэвт энэхүү уулзалт нь төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хамтын шийдэлд хүрэх чухал алхам болсыг оролцогчид онцлов.

“Бизнес ба боломж" сэдэвт санал солилцох уулзалт болов
“Бизнес ба боломж" сэдэвт санал солилцох уулзалт болов
“Бизнес ба боломж" сэдэвт санал солилцох уулзалт болов
“Бизнес ба боломж" сэдэвт санал солилцох уулзалт болов
“Бизнес ба боломж" сэдэвт санал солилцох уулзалт болов

Дахин төлөвлөлтХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025